Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг шинэчлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Эх гарчигЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын Соёл, спорт, залуучуудын дэд хороо "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв.
- Хуралдаанд 9 яам, 5 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг авч үзэв.
- 2026 оны өргөн мэдүүлэх, хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэл өглөө.
Нэр томьёо
Чуулган (УИХ-ын)
УИХ-ын хуралдаж ажилладаг үе: намрын ээлжит чуулган 10 сард, хаврынх 4 сард эхэлдэг; шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 09-нд Төрийн ордонд боллоо.
- Оролцогчид: 9 яам, 5 иргэний нийгмийн байгууллага, нийт 26 хүн.
- Хэлэлцсэн асуудал: "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн хэрэгжилт, шинэчилсэн найруулгын үзэл баримтлал.
- Дараагийн алхам: Хуулийн төслийг 2026 оны намрын чуулганд өргөн мэдүүлэх, хаврын чуулганаар хэлэлцүүлэх.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 10-нд нийтлэгдсэн
Мэдээ
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-11-10
38
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Соёл, спорт, залуучуудын дэд хорооны ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд боллоо.Хуралдаанаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүдийн санал, дүгнэлтийг сонсов.Тус хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил зэрэг 9 яам, 5 иргэний нийгмийн байгууллагын нийт 26 хүн оролцлоо.Хурлын төгсгөлд Дэд хорооны дарга, гишүүдээс хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, салбарын яамд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган, залуучуудын бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тусгах, мөн хуулийн төслийг 2026 оны намрын чуулганд өргөн мэдүүлэн, хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлийг өглөө. Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Соёл, спорт, залуучуудын дэд хорооны ээлжит хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд боллоо.Хуралдаанаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүдийн санал, дүгнэлтийг сонсов.Тус хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил зэрэг 9 яам, 5 иргэний нийгмийн байгууллагын нийт 26 хүн оролцлоо.Хурлын төгсгөлд Дэд хорооны дарга, гишүүдээс хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, салбарын яамд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган, залуучуудын бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тусгах, мөн хуулийн төслийг 2026 оны намрын чуулганд өргөн мэдүүлэн, хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлийг өглөө. Бусадтай хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.