Чингис хааны 864 жилийн ойд ШУА-д дээд шагнал гардууллаа
Эх гарчигИх эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсад Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой болон “Монгол бахархлын өдөр” тохиолж байна.
- Төрийн дээд шагнал болох “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ.
- Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөшөөнд хүндэтгэл үзүүлж, түүхэн ойд зориулсан хуралдаан боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой
- Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой
- Монгол Улсын Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргалаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 10-нд нийтлэгдсэн
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Төрийн Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос залан гаргаж, ордныг нар зөв тойруулан цэнгүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, өмнө нь уг одонг хүртсэн эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг урагшлуулах, дэлхий дахинд эх орныхоо нэр хүндийг өргөх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн, байгууллагад хүртээдэг төрийн эрхэм дээд шагнал юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.