УИХын дарга Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Эх гарчигУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- УИХын дарга С.Бямбацогт 2026 оны 11-р сарын 10-нд «Монгол бахархлын өдөр» ёслолд оролцож, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн.
- Энэ өдөр Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэж байна.
- УИХ 2026 оны 11-р сарын 3-нд 431-р гаргаж, түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан.\n- 2026.11.10: Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой
Нэр томьёо
Захирамж
Ерөнхий сайд, Засаг дарга зэрэг ганц удирдах албан тушаалтны гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
Шалгаж болох тодорхой баримт олдсонгүй.
Пи-ар, үнэлэмж
Эх сурвалж УИХ-ын албан мэдээлэл бөгөөд ёслол, захирамж, хууль, тогтоолын албан мэдээллийг баримтаар дурдсан. Магтаал, амлалт зэрэг пи-арын шинж чанар илэрхий илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 10-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр (2026.11.10) тохиож байна.
Энэ өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ өдөр хуралдуулахаар товлосон. Түүнчлэн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн түүхэн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталсан юм.
Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон байдаг. Монгол Улсын Их Хурал 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтээр тэмдэглэн, бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.