Хүний эрхийн Үндэсний Комисс Японы болон Непалын байгууллагатай уулзлаа
Эх гарчигЯпоны хүүхдийг ивээх сан болон непалын төрийн бус байгууллагуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд
- Юу өөрчлөгдөх
- Хүний эрх хамгаалах талаар харилцан судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хэзээнээс
- 2026 оны 10-р сарын 29-нд
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 2026 оны 10-р сарын 29-нд Японы Хүүхдийг Ивээх Сан болон Непалын Олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, зөрчлийг таслан зогсоох талаар мэдээлэл солилцов.
- Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн орчныг харилцан судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалт боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.10.29
- Байгууллага: Хүний эрхийн Үндэсний Комисс
- Уулзсан байгууллага: Японы Хүүхдийг Ивээх Сан, Непалын Олон улсын төрийн бус байгууллагуудын холбоо (AIN)
- Талбар: Хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагын оролцоо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Г.Мандваа нарын хамтаар өнөөдөр (2026.10.29) Японы Хүүхдийг Ивээх Сан болон Непал Улсын Олон улсын төрийн бус байгууллагуудын холбоо (AIN)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Непалын Олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Санжаяа Дхож Карки, тус холбооны хөтөлбөрийн зохицуулагч Ресма Шреста, бодлогын зөвлөх Агни Прасад Упадхьяя, Японы Хүүхдийг Ивээх Сангийн төслийн зохицуулагч Бирендра Кумар Тапа, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, төслийн зөвлөх М.Тэмүүжин нар оролцов.
Энэ үеэр эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт, хүний эрх хамгаалагчдын эрх зүйн баталгаа, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хүний эрхийн зөрчлийг мэдээлэх, хяналт тавих тогтолцооны талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцав.
Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид зочдод талархал илэрхийлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар товч танилцууллаа.
Мөн Монгол Улсад эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, оролцоо, тэдгээрийн эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын сайн туршлагыг харилцан судлах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Монгол Улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан туршлага, хуулийн хэрэгжилт, Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах механизмын талаар танилцууллаа.
Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах, эрх бүхий байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх замаар хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Уулзалт нь хүний эрхийг хамгаалах чиглэлээрх олон улсын болон үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин, механизмыг харилцан судлахад чиглэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.