Ватиканаас Монголын түүхийн 38 ховор баримт бичгийн хуулбарыг авлаа
Эх гарчигВатиканы апостолын архив, ватиканы апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг хүлээн авав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Түүхчид, судлаачид
- Юу өөрчлөгдөх
- XIII-XIV зууны Монголын түүх, дипломат харилцааг судлах шинэ эх сурвалж нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн 38 ховор баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
- Эдгээр баримтууд нь Их хаадын захидал, дипломат харилцааны түүхийг судлахад чухал ач холбогдолтой.
- Цаашид Ватиканы номын сангийн монгол эх сурвалжуудыг цахимжуулж, хамтран судлахээр тохиролцов.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 38 баримт бичгийн хуулбар
- 2026 оны 10 дугаар сарын 26
- 1245 он (Ромын Пап IV Инносентийн захидал)
- 1278 он (Ромын Пап III Николайнгийн захидал)
- 2025 оны 12 дугаар сарын 4 (Ерөнхийлөгчийн айлчлал)
- Ватиканы Апостолын архив
- Ватиканы Апостолын номын сан
- Чингис хаан Үндэсний музей
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватикан хотноо Ватиканы Апостолын архивын тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Мауро Мантовани нартай тус тус уулзав.
Хүлээн авсан баримт бичгүүдэд Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж буй. Эдгээр нь Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат харилцаа, төрийн эрх мэдэл, шашин, соёлын харилцаа болон XIII-XIV зууны Евразийн түүхийг анхдагч эх сурвалжид тулгуурлан судлахад нэн ач холбогдолтой, ховор эх сурвалж бичиг болно.
Түүнчлэн уулзалтын үеэр Ватиканы Апостолын номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэл, бичиг, түүх, соёлын өвд холбогдох бусад ховор эх сурвалж, тухайлбал, хятад-монгол болон төвөд-монгол хэлний модон барын толь бичиг, монгол бичгийн гар бичмэл, шашны сургаал, номлолын орчуулга, монгол болон халимаг хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг цаашид хамтран судлах, бүртгэл мэдээллийг нарийвчлан тогтоох, цахимжуулах, хуулбарлан авах, эх бичвэрийг орчуулж тайлбарлах, эрдэм шинжилгээний бүтээл, эх сурвалжийн эмхэтгэл, цахим мэдээллийн сан хэлбэрээр судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцов. Мөн Монгол, Ватиканы эрдэмтэн судлаачид, архив, номын сангийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх замаар дэлхийн архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг илрүүлж, судалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.
Эл үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд түүхэн эх сурвалжуудыг хамтран судлах, баримтат өвийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаач, мэргэжилтэн солилцоог өргөжүүлэх чиглэлээр хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгож буй бодит үр дүн болно.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.