Өвөрхангайд 45 хоног түүх соёлын дурсгал хамгаалах аян явна
Эх гарчигӨВ ХАМГААЛАГЧ-2026" АЯН ✅️Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөлтөд…
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын Газар 45 хоногийн турш түүх соёлын дурсгалыг хамгаалах аяныг зохион байгуулж байна.
- Энэ аяны хүрээнд 19 суманд хэлэлцүүлэг, сургалт хийж, эрсдэлтэй байгаа дурсгалуудыг шалгах ажлын хэсэг ажиллана.
- Мөн 2027 оны улсын тооллогын бэлтгэл хангах, соёлын өвийн цахим мэдээллийн санг цэгцлэх зорилт тавьсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Аян 45 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж байна
- 19 суманд "Соёлын өвийг хамгаалах боломж, шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн
- 2027 онд Түүх соёлын үл хөдлөх дурсгалын Улсын тооллого зохион байгуулагдах юм
- Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран арга хэмжээ хэрэгжүүлнэ
- Аяныг Аймгийн Засаг даргын Тамгын Газар, Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар зохион байгуулж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд цуглуулсан
ӨВ ХАМГААЛАГЧ-2026" АЯН ✅️Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөлтөд тусгагдсан "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" зорилт, арга хэмжээг ханган хэрэгжүүлэх "ӨВ ХАМГААЛАГЧ" аяныг Аймгийн Засаг даргын Тамгын Газар, Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газраас 45 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байнаУг аянаар:✅️Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах соёлын өвийн боловсролын олон талт ажлыг зохион байгуулна.✅️Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүрэг бүхий хууль, хяналт, соёлын байгууллага, орон нутгийн хамтын ажиллагаа сайжруулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.✅️"СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ" хэлэлцүүлгийг 19 суманд зохион байгуулахаар төлөвлөлөө.✅️Соёлын өвийг хамгаалах олон нийтийн оролцоо хамтын ажиллагааны талаарх арга хэмжээ✅️ Эрсдлийн өндөр түвшинд байгаа, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж хамгаалалт нь алдагдаж буй түүх соёлын үл хөдлөх дурсгалын байдалтай танилцах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоох зорилгоор Сумдын ажлын хэсэг ажиллана.✅️Соёлын өвийн ажилтнуудын чадвахжуулах сургалт, 2027 онд зохион байгуулагдах Түүх соёлын үл хөдлөх дурсгалын Улсын тооллогын бэлтгэлийг хангах, 19 сумын БМС, аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан, соёлын өвийн цахим программын мэдээллийг цэгцлэх, баяжуулахыг зорилоо.✅️Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Өв хамгаалагч" арга хэмжээг хэрэгжүүлнэ.✅️Соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх соёл танин мэдэхүйн ажлыг аймгийн хэмжээнд сум бүр зохион байгуулна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.