Ус, ариутгалын сүлжээнд холбогдох техникийн нөхцөл шинэчлэгдлээ
Эх гарчиг"Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ыг шинэчлэн батлах тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Сүлжээнд холбогдох техникийн шаардлага, журам өөрчлөгдөнө
- Юу хийх
- Шинэ журмын нөхцөлийг судалж, холбогдох хүсэлт гаргахдаа анхаарах
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Улаанбаатарт ус болон ариутгах татуургын сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг шинэчилж баталлаа.
- Энэ шинэ нь өмнөх 2016 болон 2022 оны хүчингүй болгож байна.
- Шинэ дүрэм нь Хууль зүйн яамны бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Нэр томьёо
Журам
Тодорхой ажлыг хэрхэн хийхийг алхам алхмаар заасан дүрэм; ихэвчлэн тогтоол, тушаалын хавсралтаар батлагддаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 20-нд 155 дугаар тогтоол батлагдсан
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл баталсан
- 2016 оны 84 дугаар тогтоол хүчингүй болно
- 2022 оны 85 дугаар тогтоол хүчингүй болно
- Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн мөрдөгдөнө
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
"УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газар /Л.Баттөмөр/, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Е.Нямсүрэн/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 84, 2022 оны 85 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.