11-р сарын 5-наас цацрагийн зөвшөөрлийг License.mn-ээр шийдвэрлэнэ
Эх гарчигЦацрагийн хяналтын цахим үйлчилгээг танилцуулах сургалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Цацрагийн үүсгүүр ашигладаг 521 аж ахуйн нэгж, байгууллага
- Юу өөрчлөгдөх
- Тусгай зөвшөөрөл авах, сунгах хүсэлтээ цахимаар гаргах болно
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 5-наас
- Юу хийх
- License.mn болон E-Business.mn системд бүртгүүлж, цахимаар хүсэлт гаргах
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам цацрагийн хяналтын үйлчилгээг цахимжуулах сургалтыг зохион байгууллаа.
- 2026 оны 11-р сарын 5-наас цацрагийн үүсгүүртэй холбоотой зөвшөөрлийн хүсэлтийг License.mn системээр хүлээн авна.
- 521 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон энэ арга хэмжээнд шинэ системийн ашиглалтыг зааварчилсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 4-нд сургалт зохион байгуулагдсан
- Засгийн газрын 2026 оны 127 дугаар тогтоол
- 2026 оны 11 дүгээр сарын 5-наас License.mn системээр хүсэлт хүлээн авна
- E-Business.mn системд таван төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн
- 521 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран цацрагийн хяналтын төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “Цацрагийн хяналтын цахим үйлчилгээг танилцуулах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалт нь цацрагийн хяналтын цахим үйлчилгээний шинэчлэлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, цахим системээр үйлчилгээ авахад шаардлагатай мэдээлэл, заавар, зөвлөмж өгөх зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлтийг License.mn зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр хүлээн авч, шийдвэрлэхээр болсонтой холбогдуулан хүсэлт гаргах дараалал, бүрдүүлэх баримт бичиг, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн цацрагийн хяналттай холбоотой таван төрлийн үйлчилгээг E-Business.mn цахим системд шинээр нэвтрүүлсэн талаар танилцуулж, хүсэлт, мэдэгдэл, тайланг цахимаар хүргүүлэх дараалал, систем ашиглах заавар, зөвлөмжийг өгч, оролцогчдын асуултад хариуллаа.
Сургалтад цацрагийн үүсгүүр ашиглагч 521 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, цахим үйлчилгээний шинэчлэл, системийн ашиглалт болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Цацрагийн хяналтын үйлчилгээг цахимжуулж, тусгай зөвшөөрлийн хүсэлтийг нэгдсэн цахим системээр хүлээн авч, шийдвэрлэдэг болсноор төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэх, цацрагийн үүсгүүрийн бүртгэл, ашиглалт, хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.