Сайншандад агаарын навигацийн нөөц төв барьж, 2027 онд ашиглалтад оруулна
Эх гарчиг“Сайншанд” агаарын навигацийн төвийг шуурхай ашиглалтад оруулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Нисэктэй зорчигчид, говийн бүс нутгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Нислэгийн аюулгүй байдал нэмэгдэж, говийн бүсэд 200 гаруй ажлын байр бий болно
- Хэзээнээс
- 2027 он
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Сайншандад агаарын навигацийн нөөц төв байгуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүлжээ.
- Тус төв 2027 онд ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй ажлын байр бий болно.
- Одоогийн нэг төв ачаалал ихтэй бөгөөд тасрах бүрт өдөрт 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сайншанд агаарын навигацийн төв
- 2023 онд байгуулах шийдвэр гаргасан
- 2026 оны 7-р сард барилга угсралтыг эхлүүлсэн
- Улаанбаатар хотоос 463 км зайд байрлах
- 10 га талбай
- 200 гаруй байнгын ажлын байр
- Франц улсын ENAC сургалтын байгууллага
- 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөө
- Нислэгийн удирдлага тасрах бүрт өдөрт 250 мянган ам.долларын хохирол
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)
Пи-ар, үнэлэмж
Текстэд "стратегийн ач холбогдол бүхий", "дэлхийн шилдэг сургалтын байгууллага" гэх мэт магтаалт хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 8-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сайншанд” агаарын навигацийн төвийн төслийн талбайд /2026.11.08/ ажиллаж, тус төвийг шуурхай ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болгов.
Манай улс нислэгийн хөдөлгөөнийг зөвхөн Улаанбаатар хот дахь ганц төвөөс удирдаж ирсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн баримт бичиг, конвенцод агаарын навигацийн нөөц төвтэй байхыг шаарддаг. Манай улс 2023 онд "Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц /хоёр дахь/ төв" байгуулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улаанбаатар хот дахь Навигацийн үндсэн төвөөс 463 км зайд буюу Сайншандад нөөц төв байгуулах нь ямар нэгэн эрсдэл хоёр төвд зэрэг нөлөөлөх магадлал бага гэж албаныхан тайлбарлаж байна. Иргэний нисэхийн салбарт стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, үндэсний хэмжээний бие даасан хоёрдогч төв байгуулах ажлыг энэ оны долоодугаар сард эхлүүлжээ.
Сайншанд агаарын навигацийн төвийг 10 га газарт төлөвлөж, төвийн барилгаас гадна ажилчдад зориулсан орон сууц, цэцэрлэг, спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь шийдэж байна. Тус төв ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр бий болно. Нислэгийн удирдагчийг Франц улсын ENAC зэрэг дэлхийн шилдэг сургалтын байгууллагад үе шаттай бэлтгэнэ.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр төвтэй болсноор нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандарт түвшинд хүргэх буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллага (IСAO)-ын тавьдаг шаардлагуудыг хангана. Олон улсын итгэл, аюулгүй ажиллагааны баталгаа нэмэгдэнэ. Мөн аялал жуулчлал, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг тэлнэ гэж үзэж байна. Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогийн Навигацийн төвийн ачаалал, хүн хүч, секторын тоо нэмэгдсэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлага нэг өдөр тасрахад 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй аж.
Монголын агаарын зайг Улаанбаатар дахь бүсийн удирдлагын төвөөс зургаан сектороор (Алтай, Мөрөн, Төв, Дорнод, Говь, Баян) удирдаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.