Дархан-Ус суваг”-ийн гагнуурчин, сантехникчдийн уралдаан эхэллээ
Эх гарчиг“Ур чадварын эзэд-2026” гагнуурчин, сантехникчдийн анхдугаар уралдаан эхэллээ
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- “Дархан-Ус суваг” ХК гагнуурчин, сантехникчдийн ур чадварын уралдаан эхлүүллээ.
- Уралдааныг үйлдвэрлэлийн ослоор нас барсан хоёр ажилтны дурсгалд зориулж зохион байгуулжээ.
- Ажилтнууд PVC, PPR шугам угсралт болон ган хоолой гагнах ур чадвараараа өрсөлдөнө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.13 - Уралдаан эхэлсэн огноо
- “Дархан-Ус суваг” ХК - Зохион байгуулагч байгууллага
- С.Ганзориг - “Дархан-Ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал
- Б.Сэргэлэн, Б.Гал-Очир - Уралдааны нэрэмжит ажилтнууд
- Сантехникийн засварчин, Гагнуурчин - Уралдааны төрлүүд
Пи-ар, үнэлэмж
“Хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх”, “мэргэжлээрээ бахархах сэтгэлийг бэхжүүлэх” гэх мэт корпорацийн пи-ар хэллэгүүд ашигласан.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
“Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх зорилготой “Б.СЭРГЭЛЭН, Б.ГАЛ-ОЧИР АГСНЫ НЭРЭМЖИТ УР ЧАДВАРЫН ЭЗЭД-2026” ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр /2026.11.13/ эхэллээ. Уралдааны нээлтийн ажиллагааг “Дархан-Ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ганзориг нээж, компанийн инженер техникийн ажилтнууд болон талийгаач Б.Сэргэлэн, Б.Гал-Очир агсны гэр бүлийнхэн хүрэлцэн ирж оролцлоо. Тус уралдааныг үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан хоёр ажилтныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ажил мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх зорилгоор зохион байгуулж байна. Уралдаанд “Дархан-Ус суваг” ХК-д сантехникийн засварчин, гагнуурчнаар ажиллаж буй үндсэн ажилтнууд оролцож, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна. Уралдаан дараах хоёр төрлөөр явагдаж байна. Үүнд:* Сантехникийн засварчин: Цэвэр усны PVC, PPR шугамын угсралт хийх;* Гагнуурчин: Ган хоолойгоор бэлдэц хийх, гагнах ур чадвараа сорих. Энэхүү уралдаан нь ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, туршлага солилцох, хөдөлмөрийн амжилтыг урамшуулахын зэрэгцээ хамт олны эв нэгдэл, мэргэжлээрээ бахархах сэтгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ, МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХЪЯ!Эх сурвалж: Дархан Ус суваг
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.