Цахилгаан сүлжээг өргөтгөхөд 546 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
Эх гарчигДэлхийн банктай стратегийн дараагийн үе шатанд хамтран ажиллана
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Иргэд
- Юу өөрчлөгдөх
- Цахилгаан дамжуулах сүлжээний дэд бүтэц сайжирч, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны төлөөлөгчдийг 2026 оны 11-р сарын 12-нд хүлээн авч уулзлаа.
- Уулзалтад нийт 546 сая ам.долларын гурван том цахилгаан дамжуулах төслийн явц болон Говийн бүсийн 100 МВт салхин цахилгаан станцын төслөөр хэлэлцэв.
- Талууд цахилгаан сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 12-нд болсон
- Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл: 47 сая ам.доллар
- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц барих төсөл: 78 сая ам.доллар
- Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл: 421 сая ам.доллар
- Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний анхны 100 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл
- Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац (IFC) төслүүдийг санхүүжүүлж буй
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээнд тодорхой мөнгөн дүн, төслийн нэр, хэлэлцсэн асуудлуудыг баримттайгаар дурджээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
ДЭЛХИЙН БАНКТАЙ СТРАТЕГИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТАНД ХАМТРАН АЖИЛЛАНА
Уншсан既読ReadLuGelesen 5
2026-11-12
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгосыг хариуцсан газрын захирал Татьяна Росито болон Зүүн Азийг хариуцсан газрын захирал Арно Дюпуазат, суурин төлөөлөгч Викториа Делмон зэрэг төлөөлөгчдийг өнөөдөр (2026.11.12) хүлээн авч уулзав.
Уулзалтын хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн баримт бичгийн дараагийн үе шатны тэргүүлэх чиглэлийг онцгойлон авч хэлэлцсэн юм. Эрчим хүчний сайдын зүгээс стратегийн түншлэлийн дараагийн шатанд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний дэд бүтцийн төслүүдээс гаднасалбарын шинэчлэл, реформыг хэрэгжүүлэхэд чиглэсэнхүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, салбарын институцийн чадавх, засаглалыг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй 47 саяам.долларын “Багануур- Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл”, 78 сая ам.долларын“Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэдстанц барих төсөл”, 421 сая ам.долларын санхүүжилт бүхий“Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл” -ийн хэрэгжилт, бэлтгэл ажлын явцын хүрээнд тодорхой саналууд солилцлоо.
Түүнчлэн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Говийнбүсийн сэргээгдэх эрчим хүчний анхны 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалтын явц, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн баталгааны механизмыг ашиглах боломжийг онцлонхэлэлцэв.
Дэлхийн банкны төлөөлөгчид Монгол Улсын эрчим хүчнийсалбарын дэд бүтцийг өргөтгөх, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчнийэх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхэд төвлөрч ажиллахаа дурдсан юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.