Монгол Улс кибер судалгааны 0 оноог засахын тулд БНСУ-ын их сургуультай хамтрана
Эх гарчигКибер аюулгүй байдлын судалгаа, шинжилгээний чиглэлээр БНСУ-ын сүнчонхян их сургуультай хамтран ажиллана
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв БНСУ-ын Сүнчонхян их сургуультай хамтран ажиллахаар боллоо.
- Монгол Улс кибер аюулгүй байдлын судалгаа, хөгжүүлэлтийн үзүүлэлтээр 0 оноо авсан тул чадавхаа нэмэгдүүлэх зорилготой.
- Талууд хамтарсан судалгаа хийж, мэргэжлийн туршлага болон тоног төхөөрөмжийн ашиглалтыг судлах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв БНСУ-ын Сүнчонхян их сургуультай санамж бичиг байгуулсан
- Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн (NCSI) үнэлгээгээр Монгол Улс 69.17 оноо авсан
- Монгол Улс NCSI-ийн эрэмбээр 62 дугаар байрт орсон
- Монгол Улсын судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) үзүүлэлт 0 оноо болсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
"Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" УТҮГ БНСУ-ын Сүнчонхян их сургууль (Soonchunhyang University)-тай кибер аюулгүй байдлын судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Сүнчонхян их сургууль нь мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэж, кибер хамгаалалтын технологийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг. Тус сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын тэнхим сүлжээ, үйлдлийн системийн хамгаалалт, криптограф, хортой программын шинжилгээ, удирдлагын системийн аюулгүй байдлыг сургалт, судалгаандаа хамруулдаг. Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн (NCSI) үнэлгээгээр Монгол Улс 69.17 оноогоор 62 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) үзүүлэлт 0 оноогоор үнэлэгдсэн. Уг үнэлгээнд үндэслэн Нийтийн төв судалгаа, шинжилгээний чадавхаа бэхжүүлэх зорилгоор тус их сургуулийн сургалт, судалгааны туршлагад тулгуурлан хамтран ажиллахаар боллоо.Санамж бичгийн хүрээнд талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, судалгаанд ашиглах тоног төхөөрөмжийн төрөл, зориулалт, ашиглах боломжийг судлах, мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.