13-наас эхлэн -27 градус хүртэл хүйтэрч, олон нутгаар цас орно
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монгол улсын бүх нутгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Агаарын температур эрс буурч, цасан шуурга шуурах тул бэлтгэл хангах шаардлагатай.
- Хэзээнээс
- 2026-11-13-наас
- Юу хийх
- Хүйтэнд бэлтгэх, гал түймрээс сэргийлэх.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Баруун бүс нутгаар цас орж, 13-наас эхлэн улс даяар хүйтэрнэ.
- Шөнөдөө зарим газарт -27 градус хүртэл хүрч, цасан шуурга шуурах төлөвтэй.
- Өнгөрсөн хоногт Улаанбаатар болон хөдөө орон нутагт 5 гал түймэр гарсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 11-12-нд Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орно
- 13-наас эхлэн Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -22...-27 градус хүйтэрнэ
- 11.11-ний 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд 4х4 метрийн гарааш шатсан
- 11.11-ний 12:34 цагт Ховд аймгийн Жаргалант суманд 3х3 метрийн гутал засварын газрын дээвэр шатсан
- 11.11-ний 14:58 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 10 тонн эрдэнэшиш шатсан
- 11.11-ний 18:23 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хогийн цэгт 2х1.5 метрийн хэмжээтэй гал гарсан
- 11.11-ний 18:24 цагт Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байшин шатсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: утгийн баруун хэсгээр үүлшинэ. 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Завхан голын эх, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм нойтон цас, цас орж, 14-ны өдөр Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар, 16-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х4 метрийн хэмжээтэй гараашны дээвэр, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт дээвэр дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 3х3 метрийн хэмжээтэй гутал засварын газрын дээвэр дээр хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт хураалттай эрдэнэшиш шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн хашаанд бордоонд ашиглах зориулалтаар хураасан 10 тонн эрдэнэшиш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус хорооллын 2х1.5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х8 метрийн хэмжээтэй зөөврийн сендвичэн байшингийн хана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд 30 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 16:38 цагт цурамд оруулан 16:43 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тэвтээрийн манхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 240 км/ тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 11.12-ны өдрийн 02:30 цагт цурамд оруулан мөн өдрийн 03:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2400 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант баг дахь “Нар туг” модны бэлтгэлийн аж ахуй /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төв, Хутаг-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ өсвөр насны хүүхэд 2026.11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй байна гэсэн мэдээллийг мөн өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0286 дугаар анги, Тэшиг сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд Т /14 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.10-ны өдрийн 23:00 цагаас эхлэн зохион байгуулж, гэрээс нь баруун зүгт 35 км зайд Далан багийн “Элстэй” гэдэг газраас 11.11-ний өдрийн 10:30 цагт эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.