11-р сарын 12-14-нд төв, баруун аймгуудаар их цас орж, шуурга шуурах болно
Эх гарчигЦаг агаарын нөхцөл байдал муудаж, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Замд зорчигчид, малчид, төв болон баруун аймгийн оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Зам, даваа халтиргаатай болж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул зорчих эрсдэл нэмэгдэнэ.
- Хэзээнээс
- 2026-11-12-ноос 2026-11-14-ний хооронд
- Юу хийх
- Шаардлагагүй бол замд гарахгүй байх, мал сүргээ ойрын бэлчээрт байлгах.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- 11-р сарын 12-ноос 14-ний хооронд төв болон баруун аймгуудаар их цас орж, цасан шуурга шуурах болно.
- Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй.
- Замд гарахгүй байх, мал сүргээ ойрын бэлчээрт байлгахыг анхааруулж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-12: Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр их цас орно
- 2026-11-12-13: Увс, Завханы нутгаар их цас орно
- 2026-11-13: Архангай, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно
- 0.1-9.0 мм нойтон цас, цас орно
- 2026-11-14: Төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах болно
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Цаг агаарын нөхцөл байдал муудаж, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлж байна
calendar_today2026-11-11
Цаг уурын байгууллагын мэдээлснээр маргааш буюу 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар, 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Түүнчлэн 12-ны өдөр Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар,13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм нойтон цас, цас, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.
-Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
-Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;
-Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх;
-Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
-Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.