11-15-ны хооронд баруун, хойд нутгаар цас орж, -26 градус хүртэл хүйтэрнэ
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баруун, хойд аймгуудын оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Цас орж, температурын огзнол эрс буурч хүйтэрнэ.
- Хэзээнээс
- 2026-11-12-ноос 11-15-ны хооронд
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Цаг агаар тогтуун байсан ч 11-15-ны хооронд баруун болон хойд нутгаар цас орж, хүйтэрнэ.
- Улаанбаатар хотод өдөртөө +7...+9 градус дулаан, цас орохгүй.
- 11-р сарын 10-ны өдөр нийт 7 гал түймэр гарсан бөгөөд гэр, байшин, хөрзөн, автомашин шатажছেл.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.10-ны өдөр 7 гал түймэр гарсан
- Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд 5 ханатай гэр, 10м хашаа шатсан
- Сүхбаатар дүүргийн 19-р хороонд 7х8м хэмжээтэй 2 давхар байшин шатсан
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 5 тн хөрзөн шатсан
- Увс аймгийн Улаангом суманд 60 тн тэжээлийн өвс шатсан
- Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Лада загварын автомашин шатсан
- 11-15-ны хооронд Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудаар цас орно
- 14-ний өдөр Дархадын хотгор, Завханаар -21...-26 градус хүртэл хүйтэрнэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увсын зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн хойд, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 5 ханатай гэр, эд хогшил, 10 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чандмань багт хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 5 тн орчим хөрзөн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй гаднах хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт ашиглагдахаа больсон суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ашиглагдахаа больсон задаргааны “Лада” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн "Овоон булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-гийн 60 тн орчим тэжээлийн задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 5 дугаар хороонд нам даралтын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.11-ний өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 18х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.11-ний өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчддыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.11-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн 12х36 метрийн хэмжээтэй сэндвичин байшингийн 2х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Вангийн цагаан-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Халхгол, Матад сумын Мэргэжлийн ангийнхан, Сангийн далай багийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 11.11-ний өдрийн 01:41 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7800 га орчим талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.