Монгол Улс уур амьсгалын гамшгийг урьдчилан сэрэмжлэн санхүүжүүлэх төлөвлөгөөг COP31-д танилцууллаа
Эх гарчигМонгол улс эрт сэрэмжлүүлгийг дасан зохицох санхүүжилттэй холбох туршлагаа олон улсад танилцууллаа | MECC
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол Улс COP31 хурлын үеэр уур амьсгалын гамшгийг урьдчилан сэрэмжлэн санхүүжүүлэх туршлагаа танилцууллаа.
- Цөлжилт ба температурын өсөлтийг бууруулахын тулд хиймэл оюун ухаан, радар зэрэг шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
- Олон улсын түншлэлээр дамжуулан санхүүжилт татах нь гол зорилго юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин нэмэгдсэн
- Нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилтөд өртсөн
- 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болсон
- 2026 онд Монгол Улсын цөлжилтийн атлас шинэчлэгдсэн
- EW4All (Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд) санаачилга
- IBF (Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ) рүү шилжих чиглэл
- FbF (Урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт) механизм
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын нээлтийн өдөр Дэлхийн ногоон эдийн засгийн байгууллага (World Green Economy Organization – WGEO)-ын павильонд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх нь: Нөлөөлөлд суурилсан эрт сэрэмжлүүлгийн систем ба урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг ашиглах” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг Монгол Улсын төлөөлөгчид зохион байгуулав.БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилтөд өртөж, аюултай үзэгдлийн давтамж эрс өссөн" -ийг онцлов.Мөн Монгол Улс 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагаас үзэхэд газар, уур амьсгал, хүн хоорондоо салшгүй холбоотой бөгөөд гамшгийн дараа бус, өмнө нь арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ болохыг тэмдэглэлээ.Ус, цаг уурын албаны ажиглалтын сүлжээг “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” (EW4All) санаачилгын хүрээнд шинэчлэх, уламжлалт урьдчилсан мэдээнээс нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ (IBF) рүү шилжих, эрт сэрэмжлүүлгийг урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт (FbF)-ийн механизмаар санхүүжилттэй шууд холбох гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг танилцуулж, БОУАӨЯ нь Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний эрх бүхий байгууллагын хувьд олон улсын түнш байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалав.Үргэлжлүүлэн ЦУОШГ-ын Захиргааны хэлтсийн Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Жавзмаа “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээнээс дасан зохицох хөрөнгө оруулалтын шийдвэр хүртэл” (From Impact-Based Forecasting to Adaptation Investment Decisions) сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.Мөн 2026 онд шинэчлэн гаргасан Монгол Улсын цөлжилтийн атласын үр дүн, урьдчилсан мэдээний хугацаа тус бүрээр ямар шийдвэр гаргах боломжтойг танилцуулав.Түүнчлэн EW4All санаачилгын дөрвөн тулгуурын хүрээнд эрсдэлийн мэдлэг, ажиглалт ба урьдчилсан мэдээ (C-зурвасын Доплерын радар, автомат станц, лидар, хиймэл оюун ухаанд суурилсан тоон прогноз), сэрэмжлүүлэг түгээх (салбар дундын IBF платформ, үүрэн сүлжээгээр сэрэмжлүүлэг дамжуулах), бэлэн байдал ба хариу арга хэмжээ чиглэлээр хөрөнгө оруулалтын тэргүүлэх хэрэгцээг танилцуулж, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлого, төсөвт тусгах, бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт хэрэгжүүлэх гэсэн дөрвөн саналыг дэвшүүллээ.Үндсэн илтгэлийн дараа ЦУОШГ-ын Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга Ш.Цэрэндулам “Эрт сэрэмжлүүлгийн системийг санхүүжилтийн механизмтай холбох нь” сэдэвт панел хэлэлцүүлгийг даргалан явуулав.Хэлэлцүүлэгт Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Хөгжлийн түншлэл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Даниел Кулл “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилга ба олон улсын түншлэлийн талаар, БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлогод тусгаж институцжүүлэх асуудлаар, Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн өөрчлөлтийн судалгааны сүлжээ (APN)-ний Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Тошиюки Ямасаки бүс нутгийн шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг дасан зохицох төлөвлөлтөд ашиглах талаар, ICLEI – Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллагын Зүүн Азийн нарийн бичгийн дарга нарын газрын бүсийн захирал Шу Жу радар, хиймэл оюун ухаан, ухаалаг хотын дасан зохицох шийдлийг орон нутагт нэвтрүүлэх талаар тус тус байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцов. Асуулт, хариултын хэсгийн дараа панел хэлэлцүүлгийн даргалагч эрт сэрэмжлүүлгийн санхүүжилтийн төлөөх олон улсын түншлэлийг бэхжүүлэхийг уриалан арга хэмжээг хаалаа.Зэрэгцээ арга хэмжээ нь Монгол Улсын эрт сэрэмжлүүлэг, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашдын зорилтыг олон улсын тавцанд танилцуулж, ус цаг уурын албыг шинэчлэх, дасан зохицох санхүүжилтийг татах чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээсэн чухал арга хэмжээ боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.