Улаанбаатарт Ази-Европын хүний эрхийн 24 дэх семинар боллоо
Эх гарчигҮндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Улаанбаатар хотноо Ази-Европын уулзалтын (АСЕМ) хүний эрхийн 24 дэх семинар боллоо.
- Олон улсын шинжээчид хүний эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ.
- Хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинэ эрсдэлүүдийг хүний эрхийн асуудал болгон хөндлөө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар
- 2026 оны 10-р сарын 12-14
- Улаанбаатар хот
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
- Гадаад харилцааны яам
- Ази-Европын сан
- Рауль Валленбергийн хүрээлэн
Пи-ар, үнэлэмж
Семинарыг 'амжилттай зохион байгуулагдаж' гэх мэт албан ёсны магтаал ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн
Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар 2026 оны аравдугаар сарын 12–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хүний эрхийг хамгаалах үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшний тогтолцооны уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэн, салбар хуралдаануудын үр дүнг нэгтгэлээ.
Семинарын гурав дахь өдрийн хуралдаанаар хүний эрхийг хамгаалах дэлхийн, бүс нутгийн болон үндэсний тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, харилцан хамтын ажиллагааг сайжруулах боломжийн талаар хэлэлцэж, түвшин тус бүрд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлага, тулгамдаж буй асуудлыг танилцуулав.
Тухайлбал, дэлхийн түвшний хүний эрхийн хамгаалалтын тогтолцооны талаар Женевийн Хүний эрхийн төвийн дэд ерөнхийлөгч Виржиниа Брас Гомес, бүс нутгийн түвшний тогтолцооны талаар Тайландын Чулалонгкорны их сургуулийн эрх зүйн профессор Витит Мунтарбхорн, үндэсний түвшний тогтолцооны талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа нар салбар хуралдааны үр дүнг танилцууллаа.
Семинарын хаалтын панел хэлэлцүүлгийг “Уялдаа холбоог бэхжүүлэх нь: Хүний эрхийг хамгаалах үндэсний, бүс нутгийн болон дэлхийн тогтолцооны хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулж, хүний эрхийн үндэсний байгууллагууд бүс нутгийн механизмтай хамтран ажиллах боломж, НҮБ-ын гэрээний хороод болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс үндэсний болон бүс нутгийн тогтолцоог илүү үр дүнтэй дэмжих арга замын талаар хэлэлцэв.
Панел хэлэлцүүлгийг Орон нутгийн болон бүс нутгийн ардчиллын ажиглалтын олон улсын байгууллага (OIDP)-ын тэргүүн, Нэгдсэн хот, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын (UCLG) Нийгмийн оролцоо, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилал, хүний эрхийн асуудлаарх хорооны зохицуулагч Адриа Дуарте чиглүүлэв.
Хэлэлцүүлэгт Филиппиний Хүний эрхийн комиссын комиссар асан Карен Гомез Дампит, АСЕАН-ы Засгийн газар хоорондын Хүний эрхийн комисст Индонез Улсыг төлөөлсөн анхны төлөөлөгч Рафенди Жамин, Германы Хүний эрхийн хүрээлэнгийн захирал доктор Беате Рудольф, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын хүний эрхийн асуудал хариуцсан ажилтан Рим Маззави нар оролцлоо. Мөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Make it 16” байгууллагын төлөөлөгч Нэйт Вилборн нар хаалтын илтгэл танилцуулж, залуучуудын оролцоо, хүний эрхийн асуудлаарх иргэний нийгмийн байр суурийг хуваалцав.
Албан ёсны хаалтын хуралдаанд зохион байгуулагчдын нэрийн өмнөөс Рауль Валленбергийн хүрээлэнгийн төлөөлөгч Рольф Ринг, хүлээн авагч талын нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнболд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцогчдод хандан үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлсэн үгэндээ өнөөдөр дэлхий дахинд хүний эрхийн шинэ сорилтууд бий болж байна. Хиймэл оюун ухаан, цахим технологийн хөгжил бидэнд шинэ боломж нээж байгаа ч хувийн мэдээллийн хамгаалалт, ялгаварлан гадуурхалт, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг дагуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт ч хүний эрхийн асуудал болж байна. Энэ нь зөвхөн байгаль орчинд бус, хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, амьжиргаа, ирээдүйн боломжид нөлөөлж байна.
Эдгээр сорилтыг аль нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Ази, Европын улс орнууд харилцан туршлага солилцож, сайн туршлагаас суралцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал юм. Энэ удаагийн семинарын дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшний хэлэлцүүлгүүд чухал санал, зөвлөмж боловсруулахад хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ бидний ажил энд хүрээд дуусах ёсгүй. Хурлын амжилтыг зөвхөн хэлэлцсэн асуудлын тоо, гаргасан зөвлөмжөөр бус, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлсэн үр дүнгээр хэмжих учиртай.
Мөн энэхүү чухал арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Ази–Европын сан болон хамтран ажилласан бүх байгууллагад баяр хүргэе хэмээн онцлов.
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үүрэг, олон улсын механизмын дэмжлэг, иргэний нийгмийн оролцоог харилцан уялдуулах замаар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцсэнээрээ онцлог байв.
Семинарыг Монгол Улсад зохион байгуулсан нь хүний эрхийн чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний тогтолцоо, туршлага, сайн практикийг олон улсын түвшинд танилцуулах, бусад улсын хүний эрхийн үндэсний байгууллага болон олон улсын, бүс нутгийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Мөн Ази, Европын улс орнуудын хүний эрхийн асуудлаарх туршлага, тулгамдсан асуудал, шинээр бий болж буй сорилтыг харилцан судалж, үр дүнтэй арга барилыг үндэсний бодлого, үйл ажиллагаанд тусгах боломжийг бүрдүүллээ.
Тус семинарыг Ази-Европын сан (ASEF), Бүгд Найрамдах Филиппин Улс, Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж, Данийн Хаант Улсын Гадаад хэргийн яам санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
Түүнчлэн Рауль Валленбергийн хүрээлэн, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн яам болон Европын Холбоотой түншлэн зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам хамтран хүлээн авч зохион байгууллаа.
Ийнхүү АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар нь үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшний хүний эрхийг хамгаалах тогтолцооны харилцан уялдааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний эрхийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудын харилцан ойлголцол, туршлага солилцоог дэмжсэн арга хэмжээ боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.