Улаанбаатарт газрын тосны агуулах барих төслийг Япон улс дэмжинэ
Эх гарчигУлаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатар хотын оршин суугчид, тээвэр зуучлалын компаниуд
- Юу өөрчлөгдөх
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцлөлт сайжирч, хангамж тогтвортой болох боломжтой
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ерөнхий сайд Н.Учрал Японы ЖАЙКА-тай уулзаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцлээ.
- Улаанбаатарт газрын тосны агуулах барих төслийн судалгааг Япон улс дэмжин эхлүүлнэ.
- Чингис хаан нисэх буудлыг өргөтгөх явцад Буянт-Ухааг дотоодын нислэгт ашиглах хүсэлт гаргав.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3.3 тэрбум ам.доллар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.09.29 - Ерөнхий сайд Н.Учрал ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танакатай уулзсан
- Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл
- Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төсөл
- POWERR Asia санаачилга
- Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)
- Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газар байгуулах санал
- 1977-2025 онд Япон Улсаас 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн
Пи-ар, үнэлэмж
Дипломат уулзалтын хэв маягаар 'үнэтэй хувь нэмэр', 'чин сэтгэлийн талархал', 'найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг' гэх мэт магтаал ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА)Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал ач холбогдолтой байж ирснийг онцлов.
Үүнд ЖАЙКА ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэтэй хувь нэмэр оруулж буйд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хэрэгжилтийн хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах асуудлаар хамтран ажиллахыг хүслээ.
ЖАЙКА байгууллагын Ерөнхийлөгч А.Танака хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Япон Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газар байгуулах саналыг ажил хэрэг болгох зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр үр дүнтэй уулзалт болов.
Талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар мөн ярилцав. Түүнчлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.
Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. ЖАЙКА Монгол Улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.