ЦШНИ-ийн хурал УБ-д болж, 2027 оны төсвийг баталлаа
Эх гарчигУлаанбаатар хотод Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны хуралдаан боллоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн (ЦШНИ) гишүүн орнуудын төлөөлөгчдийн хурал 2026 оны 11-р сарын 6-нд Улаанбаатарт болж, 2027 оны төсвийг баталлаа.
- Хурлын үеэр ЦШНИ-ийн захирал Г.Трубниковт Монгол Улсын ШУА-ийн Хүндэт Доктор цол олгож, олон улсын эрдэмтэд болон Монголын судлаачдыг шагнасан.
- Институтийн дүрэмд оруулах өөрчлөлтийг 2027 оны 3-р сард батлахад бэлтгэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хурал 2026 оны 11 дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод болсон
- 2027 оны эрдэм шинжилгээний ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө, төсвийг баталсан
- ЦШНИ-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийг 2027 оны 3 дугаар сард болох чуулганаар батлахаар тогтсон
- ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Андрей Омельчукийг Санхүүгийн хорооны даргаар сонгосон
- ЦШНИ-ийн БЭТХ-ны даргаар Казахстан Улсын төлөөлөгч Саябек Сахиевыг сонгосон
- ЦШНИ-ийн захирал Г.Трубниковт Монгол Улсын ШУА-ийн Хүндэт Доктор цол олгосон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн Шинжилггэний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хороо (БЭТХ)-ны чуулган 2026 оны 11 дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод боллоо. Чуулганаар ЦШНИ-ийн дээд удирдах байгууллага Институтийн сүүлийн үеийн үйл явдлуудыг хэлэлцэж, 2027 оны эрдэм шинжилгээний ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө, төсвийг баталж, ЦШНИ-ийн дүрэмд нэмэлт/өөрчлөлт оруулах саналуудыг хэлэлцэв.Тус чуулганы өмнөх өдөр ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны хуралдаан болсон. Хураалдаанаар Хүрээлэнгийн 2027 оны төсвийн төсөл, ЦШНИ-ийн шинэчилсэн дүрмийн санхүүгийн талыг нарийвчлан хэлэлцэв. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Андрей Омельчукийг Санхүүгийн хорооны даргаар улируулан сонгов. Шинжлэх ухааны хөтөлбөрт мэдээллийн шинжилгээ, туршилтын өгөгдөл боловсруулахад хиймэл оюун ухааны аргыг ашиглах талаар ЦШНИ-ийн Мэдээллийн технологийн лабораторийн захирал Сергей Шматов илтгэл тавьсан.Санхүүгийн хорооны хурал дээр ЦШНИ-д ажиллаж байсан бөгөөд эх орондоо судалгааны ажлаа амжилттай үргэжлүүлж байгаа Монголын тэргүүлэх эрдэмтэд болох Академич Х.Намсрай, Ц.Баатар, Т.Жанлав, Д.Сангаа, Ардын багш О.Лхагва, С.Бүдням нарыг “ЦШНИ-ийн 70 жилийн ой” медалиар шагнах ёслол боллоо. ЦШНИ-ийн БЭТХ-ны даргаар ЦШНИ дэх Казахстан Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Саябек Сахиевыг сонгосон. Хуралдаан ЦШНИ-ийн захирал, академич Григорий Трубниковын тойм танилцуулгаар эхэллээ. Тэрээр хүрээлэнгийн 2026 оны гол үйл явдлуудыг танилцуулж, хөгжлийн төлөвлөгөөний талаар санал бодлоо хуваалцаж, эрдэм шинжилгээний сэдэвчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд ЦШНИ-ийн лабораториуд үр дүнтэй ажилласныг тэмдэглэв.Захирал Г.Трубников Институт судалгааны дэд бүтцэд онцгой анхаарал хандуулж, их энергийн физикийн лабораторийн NICA хурдасгуурын цогцолбор туршилтын ажиллагааны горимд шилжиж, зарим шинэ үрдүн гарган авсан зэрэг ололтуудыг танилцуулав.ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн 140 дэх хуралдааны зөвлөмжийг эрдэмтэн нарийн бичгийн дарга Сергей Неделько, Санхүүгийн хорооны хуралдааны үр дүнг тус хорооны дарга Андрей Омельчук, 2027 оны төсвийн төслийг Төсөв, эдийн засгийн бодлогын дарга Николай Калинин нар танилцуулж хэлэлцүүлэв.ЦШНИ-ийн дүрмийг шинэчлэх чиглэлээр хийгдсэн ажлын талаарх өндөр түвшний мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийн боловсруулсан төслийн талаар дэд захирал Лачесар Костов, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Антон Харевич, Гүржийн Бүрэн эрхт төлөөлөгч Арсен Хведелидзе нар танилцуулсан бөгөөд төслийг гишүүн улсуудад илгээж, санаыг нэгтгэн, 2027 оны 3 дугаар сард болох дараагийн чуулганаар хэлцүүлж батлахаар тогтов.Чуулганы төгсгөлд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч академич С.Дэмбэрэл “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн судалгааны үндсэн чиглэлүүд ба хэтийн төлөв" илтгэл танилцуулсан юм. ШУА-ийн ерөнхийлөгч илтгэлийнхээ дараа ЦШНИ-ийн захирал Григорий Трубниковт Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Монголын Улсын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт Доктор” цол олгосон тухай мэдээлж, диплом гардуулав. ЦШНИ-ийн захирал Г.Трубников ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа нарыг хамтарсан хүрээлэнг хөгжүүлэх, шинжлэх ухааны түншлэлийг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “ЦШНИ-ийн хүндэт медаль”-иар шагнав. Мөн Санхүүгийн хорооны хурал, БЭТХ-ны ээлжит чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЦЭК-ын нарийн бичгийн дарга Г.Манлайжавт талархлын захидал гардуулав. Эдгээр хуралдааныг гишүүн улсуудад ээлжлэн зохион байгуулж байгаагийн нэг шалтгаан нь ЦШНИ ба гишүүн улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхжүүлэх зорилготой юм. Тэр жишгийн дагуу “Монгол Улс ба ЦШНИ-ийн хамтын ажиллагаа” сэдэвт нэг өдрийн семингар болж, ЦШНИ-ийн 7 лаборатори, манай улсын Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн лаборатори, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бодлого, стратегийн талаар илтгэл хэлэлцүүлж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов. Зочид хуралдааны өмнөх болон дараагийн өдрүүдэд “Чингис хаан үндэсний музей”, “Чойжин ламын сүм музей”, “Гандан хийд”-ийг үзэж, “Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т аялж, Монгол Улсын хөгжил, түүх соёлын өвийн талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсан болно.Улаанбаатар хотод Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны хуралдаан боллоо
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.