Төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээ 11-р сарын 1-нээс шинэчлэгдэнэ
Эх гарчигТөрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн үйлчилгээний албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Цалингийн доод хэмжээ шинэчлэгдэж, зарим тохиолдолд цалин нэмэгдэх эсвэл шинэ хэмжээнд нийцэх болно
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 1-нээс
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Засгийн газар төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн .
- Энэ тогтоол нь 2026 оны 11-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно.
- Шинэчлэл нь эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарыг хамарна.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026 оны 10-р сарын 28-ны өдрийн 423 дугаар тогтоол
- 2026 оны 11-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно
- Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбарын цалингийн доод хэмжээг шинэчилжээ
- 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын зарим хэсгийг хассан
- 2026 оны 04-р сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоолыг хүчингүй болгосон
- 2026 оны 04-р сарын 22-ны өдрийн 151 дугаар тогтоолыг хүчингүй болгосон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 423
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.14 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 2 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 3 дугаар хавсралт, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 4 дүгээр хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 11 дүгээр хавсралт," гэснийг хассугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 9, 10, 11 дүгээр хавсралт, "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 151 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.