Солонго 1, 2 төслийн 2042 айлын орон сууцны бүртгэлийг банкууд цахимаар хийнэ
Эх гарчиг“Солонго 1,2” төслийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтыг арилжааны банкуудаар явуулна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Орон сууцны хэрэгцээтэй иргэд
- Юу өөрчлөгдөх
- Орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг ТОСК-ийн оролцоогүйгээр арилжааны банкуудаар дамжуулан цахимаар хийнэ.
- Юу хийх
- Арилжааны банкуудын зарлах шалгуур, бүртгэлийг хянах.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууц баригдсан.
- Бүртгэл, сонгон шалгаруулалтыг ТОСК-ийн оролцоогүйгээр арилжааны банкууд 100% цахимаар хийнэ.
- Үлдсэн 2960 айлыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр
- Эхний ээлж: 27 блок, 2042 айл
- Нийт төлөвлөгөө: 66 блок, 5002 айл
- Үлдсэн орон сууц: 2960 айл
- Дуусгах хугацаа: 2027 оны гуравдугаар улирал
- “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”
Пи-ар, үнэлэмж
Ерөнхий сайд сонгон шалгаруулалтыг 'ил тод, нээлттэй, шударга' байна гэж тодотгосон нь урьдчилсан пи-ар шинжтэй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2042 айлын орон сууцны барилга, угсралтын ажил дуусч ашиглалтад оруулахад бэлэн болсон. Энэхүү 2042 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулахаар тогтсон. Ингэхдээ энэ ажлыг ТОСК ТӨХХК явуулахгүй арилжааны банкуудаар хийлгэх шийдвэр гаргасан тухай Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийнхэнтэй уулзаж 100.000 айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Солонго 1, 2 төслийн сонгон шалгаруулалтад төр оролцохгүй. Арилжааны банкууд тогтоосон шалгуур, иргэдийн бодит хэрэгцээнд үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулна” гэж мэдэгдлээ. Энэхүү төсөл нь нийт 5002 айлын 66 блок барилгатай байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.