Цагдан хорих, баривчлах явц дахь хүний эрхийн зөрчлийг хэлэлцлээ
Эх гарчигШүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сэжигтнүүд, яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгчид
- Юу өөрчлөгдөх
- Баривчлах, цагдан хорих журмыг нарийвчлан зохицуулж, хүний эрхийг илүү хангах боломж бүрдэнэ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих ажиллагааны хуулийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
- Прокурор болон шүүхийн статистикоор олон хүнийг баривчилсан ч зарим шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн цуцалсан байна.
- Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг сунгах болон баривчлах явц дахь хүний эрхийн зөрчлийг шүүмжлэн, хууль өөрчлөх санал гаргалаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан
- 2026 оны 3-р улирлын байдлаар 1231 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан (УЕПГ)
- 388 хүнийг хойшлуулшгүйгээр, 66 хүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан
- 450 баривчлалын шийдвэрээс 108-ыг нь батлахаас татгалзаж сулласан
- 148 баривчлах саналыг хянаж 20-ыг нь үндэслэлгүй гэж үзсэн
- 33 яллагдагчийн цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзсан
- 2026 оны 3-р улирлын байдлаар 14,099 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн (ШЕЗ)
- 4,539 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан (ШЕЗ)
- 2026 оноос хойш ХЭҮК-т ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан тухай
- ХЭҮК-т ирж буй гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Ангилал: Дэд хороо
Холбогдох гишүүд: Хүрэлбаатар Баасанжаргал
Хүний эрхийн дэд хорооноос “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.13/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/, Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн холбогдох албан тушаалтнууд “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулав.
Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр хүний халдашгүй байх эрхийг хангаж, тухайлбал, сэжигтнийг хойшлуулшгүйгээр болон шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид цагдан хорих үндэслэл, нотлох баримттай танилцах боломжийг олгосон. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
УЕПГ-ын мэдээллээр, энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 1231 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хойшлуулшгүйгээр баривчилсан хүний тоо 388, шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан хүний тоо 66 байна. Түүнчлэн дурдсан хугацаанд 450 сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хянаад 108-ыг нь батлахаас татгалзаж суллах тогтоол гаргасан бол 148 сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан мөрдөгчийн саналыг хянаж 20-ыг нь баривчлах санал үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзжээ. Мөн 33 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 14099 эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд мөн хугацаанд 4539 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих гэсэн гурван төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын мэдээлснээр, тус Комисст ирж байгаа гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй байна. Тодруулбал, ХЭҮК-т 2026 он гарснаас хойш ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан гэжээ.
Өмгөөлөгчдийн зүгээс олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих үндэслэл арилаагүй гэж үзвэл хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгахаар заасан. Гэтэл үүнийг 30 хүртэл биш нэг сарыг үндсэн хугацаа мэт тогтож хэвшсэн, мөн цагдан хорих үндэслэл арилаагүй гэдэг зохицуулалт ойлгомжгүй, хүний эрх зөрчих шалтгаан болж байгааг шүүмжлэв.
Түүнчлэн мэтгэлцэх зарчим хэлбэр төдий хэрэгждэг, цаашид цахим болон танхимын хэлэлцүүлгийн үед прокурорын санал, түүний үндэслэл нотлох баримтыг өмгөөлөгчид урьдчилн танилцуулж, тайлбар гаргах боломж бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.
Иргэнийг өглөө дуудаж орой хүртэл байлгасны дараа баривчлах, баасан гарагт баривчилгаа явуулдаг, мөрдөгч, прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хорьдог зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлэлд дурдагдсан.
Тиймээс хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр, иргэний эрх чөлөөг хязгаарласан мөчөөс хоригдсон хугацааг тооцох, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийн оролцоо, зөвшөөрөлтэй уулзах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалтыг гаргах, эмнэлгийн тусламжийг нарийвчлан зохицуулах талаар хууль тогтоомжид тусгах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдсөн.
Орон нутагт өмгөөлөгчийн хүрэлцээгүй, прокурорын зүгээс “нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлал” гэдэг халхавчаар тухайн иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нууцалдгийг анхаарах, дараагийн хэлэлцүүлэгт шүүгчдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, хэлэлцүүлгийн төгсгөлд, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсныг дуулгаад, төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал ирүүлэх чиглэл өглөө.
Мөн ХЭҮК-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.