Гэр бүл, хүүхдийн шүүх хэргийг шийдэхдээ сэтгэл зүйн үнэлгээг ашиглана
Эх гарчигГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгч, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцүүлэг боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гэр бүл, хүүхдийн маргаантай иргэд
- Юу өөрчлөгдөх
- Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хууль бус, сэтгэл зүй болон нийгмийн орчныг илүүд үзэж үнэлэх болно.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгчид болон мэргэжилтнүүд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх уулзалт хийлээ.
- Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн маргаанаас гадна сэтгэл зүй, нийгмийн орчныг цогцоор нь үнэлэх зорилготой.
- Мэргэжилтнүүдийн судалгаа, тайланг шүүгчийн шийдвэртэй уялдуулах арга зүйг хэлэлцлээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт болсон
- Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран зохион байгуулсан
- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд оролцсон
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах оролцсон
- Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Н.Баярмаа оролцсон
- Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн зорилго нь шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгч, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны уялдааг хангах, шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйг тодорхойлох юм.Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар илтгэгч, чиглүүлэгчээр оролцож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр олон жил ажилласан туршлагатай шүүгчид мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах шүүгчдийг сонгон шалгаруулахын зэрэгцээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж, мэргэшүүлэх сургалтад хамруулсан. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр тэдний ажил үүргийн уялдаа, практикт тулгамдаж болох асуудал, шүүхийн шийдвэр гаргалтад үзүүлэх мэргэжлийн дэмжлэгийн хүрээг бодит нөхцөлд тулгуурлан хэлэлцэв.Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн онцлог нь хууль зүйн маргааныг шийдвэрлэхдээ тухайн гэр бүл, хүүхдийн бодит нөхцөл байдлыг үндэслэж сэтгэл зүйн болон нийгмийн орчныг цогцоор нь үнэлэхэд оршино. Иймд шүүгчийн хараат бус, мэргэжлийн шийдвэр гаргалтыг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний судалгаа, тайлантай уялдуулж тус шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тодорхойлох чухал хүчин зүйл юм.МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.