Үндсэн хуулийн цэц Хэнтий 42-р тойрогт 287 сая ₮-тай нөхөн сонгуулын хуульд нийцлэл шалгаж дуусгалаа
Эх гарчигСонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хэнтий аймгийн 42-р тойрогийн иргэд, УИХ гишүүд, Засгийн газар
- Юу өөрчлөгдөх
- Нөхөн сонгуулын үр дүн ба зарцуулалт хуульд нийцсэн эсэх тухай маргаан эцэслэгдлээ
- Хэзээнээс
- 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Үндсэн хуулийн цэц 2019 оны 10-р сарын 9-нд Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах Улсын Их Хуралын Үндсэн хуульд нийцүүлэх эсэхийг шалгаж, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.
- Иргэн Д.Ганхуяг сонгуульд 287 сая төгрөг зарцуулахыг ард түмний халаас гаргасан буруу шийдвэр, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж шаардсан байв.
- Цэц Улсын Их Хурал 2019 оны 6 сарын 12-нд гаргасан 66-р тогтоолыг хүлээн авч, дахин хянан маргааныг дуусгаж байна.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 287сая ₮
Зарцуулалт: 287 сая гаруй төгрөг (Засгийн газрын нөөц сангаас)
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Тогтоолын дугаар: 03
- Огноо: 2019 оны 10 дугаар сарын 09
- Байгууллага: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
- Дарга: Д.Одбаяр
- Гишүүд: Н.Чинбат, Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан
- Нарийн бичгийн дарга: Ц.Долгормаа
- Шахин иргэн: Д.Ганхуяг (Баянгол дүүрэг, 8-р хороо)
- Зөрчилд орж буй тогтоолууд: УИХ-ын 2018 оны 49-р тогтоол, 2019 оны 22, 23-р тогтоолууд
- Сонгуулын тойрог: Хэнтий аймгийн 42 дугаар тойрог
- Зарцуулалт: 287 сая гаруй төгрөг (Засгийн газрын нөөц сангаас)
- УИХ-ын дүгнэлт: 2019 оны 6 сарын 12-ны 66-р тогтоол (зөрчилгүй гэсэн)
- Оролцогчид: Б.Ууганбаяр, Д.Лүндээжанцан, Я.Санжмятав
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Тогтоол
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Ууганбаяр болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тогтоолыг гарган ирүүлсэн тул уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин хянан эцэслэн шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"... Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм. Хууль зөрчин зарласан энэ сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлсэн ба намын болон нэр дэвшигчдээс нэмж гаргах зардлыг тооцвол уг шийдвэр эрүүл ухааны аливаа хэм хэмжээнээс хэтрэн гарсан байна.
... Дээрх хууль бус тогтоолдоо үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг шууд зөрчсөн байна. ...Төр нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун, амар жимэр амьдруулах зорилгоор буюу нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг удирдах учиртай. Гэтэл Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэхгүй байна. ... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын төлөөллийн тухай ухагдахуун бол "нэг хүн"-д хамаарах хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны ойлголт биш харин тогтолцоо, зохион байгуулалт буюу "төлөөлөгчдийн байгууллага" болох Улсын Их Хуралд шууд хамаарах ойлголт болохыг учирлан тайлбарлаж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тус тус заасныг зөрчсөн." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр: "Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоолыг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүйгээс Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн" гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж холбогдох тайлбарыг хийжээ.
Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Ууганбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:
"... Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон байна. ...
Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй." гэж хуульчилсан нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам нь бусад улс төрийн намуудтай ижил тэгш эрхтэйгээр Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж хуульчилсан ба Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх, сонгогдох эрхийг энэхүү органик хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэж хуульчилсан ба тухайн намаас дээрх Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр байтал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахгүй байх, нэр дэвшүүлэхээс татгалзах нөхцөл байдал үүсч байна.
Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, төрийн бүхий л үйл хэрэгт ард түмний оролцоог хангах, иргэнийг нам, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломжийг бүрдүүлэх Үндсэн хуулийн суурь зарчим, Үндсэн хуулиар бий болгосон иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна.
... Мөн Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлахдаа уг нөхөн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг нэгдүгээрт, органик хуулиар хязгаарлаж, хоёрдугаарт, улс төрийн нам, эвсэл байгуулах, сонгуульд оролцох эрхийн хууль зүйн болон бусад баталгааг хангаагүй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болно. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэж хуульчилжээ.
Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан ба санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон билээ. Гэтэл энэхүү 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа ба нам, эвсэл нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохын тулд 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага Сонгуулийн хуулиар тавигдсан юм.
Монгол Улсын Их Хурал энэхүү Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлахдаа улс төрийн нам, эвсэлд хуулиар биелэх боломжгүй шийдвэрийг гаргаж, улмаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.
Гурав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн хариу тайлбарт:
"... Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн нь "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ..." гэж заасан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17450 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөлөлгүй байна. Иймд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана." гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон болно.
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад Улсын Их Хурал нь "... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;" асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 22 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд улс төрийн нам сонгуульд оролцохтой холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно.
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэж тус тус заасан. Энэ зохицуулалт нь нам сонгуульд оролцохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тодорхой хугацааг заасан шалгуурыг анх удаа тогтоосон асуудал биш бөгөөд өмнө нь үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад Улсын Их Хурлын сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж байсан. ...
Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд"-ыг хэлэлцэн баталсан бөгөөд энэ баримт бичигт улс төрийн нам гэдэг нь чөлөөт, ардчилсан сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн үйл хэргийг удирдахад оролцох замаар иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэхийг нэг зорилтоо болгосон иргэдийн сайн дурын нэгдэл мөн гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолт нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, эсхүл өөрийн гишүүдийг төрийн эрх барих байгууллагад сонгуульд оролцуулах замаар улс төрийн салбарт засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зорьсон иргэдийн сайн дурын аливаа нэгдэлд хамаарна гэсэн байна. Мөнхүү баримт бичигт дурдсанаар улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна.
Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох, улмаар зарим давуу байдлыг олж авдгийн хувьд улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь санамсаргүй, гэнэтийн, тохиолдлын зүйл байх ёсгүй буюу зөвхөн тухайн нэг сонгуульд аливаа зорилгоор оролцохын тулд улс төрийн намыг хэлбэрийн төдий байгуулах, дотооддоо бэхжиж, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг.
Эдгээр үндэслэлүүдээр Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт тавьсан шаардлага нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...", мөн зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж тус тус заасныг баталгаажуулан бэхжүүлсэн, иргэдийн эрхийг баталгаатай хангах нөхцөлийг хамгаалсан зохицуулалт болсон гэж үзэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.