Шүүх эмнэлгийн шинжилгээний шинэ лаборатори БНСУ-ын зээлээр баригдана
Эх гарчигШүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолборын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Шүүх эмнэлгийн шинжилгээг ашиглах иргэд
- Юу өөрчлөгдөх
- Шинжилгээний хариу илүү найдвартай, хурдан гарна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр Шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн цогцолбор баригдана.
- Төслийн шав тавих ёслолын арга хэмжээ болж, холбогдох яам, тэнгимтнүүд оролцлоо.
- Шинэ лаборатори ашиглалтад орсноор шүүх эмнэлгийн шинжилгээний чанар, хурд нэмэгдэнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээл
- Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)
- Шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолбор
- Аум энд Ли Архитектур энд Ассоциаци ХХК
- Мёнду Констракшн ХХК
Пи-ар, үнэлэмж
Арга хэмжээг 'амжилттай боллоо' гэх мэт стандарт пи-ар хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд баригдах Шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолборын шав тавих ёслолын арга хэмжээ амжилттай боллоо.
✅Арга хэмжээнд: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, БНСУ-ын Экзим банкны Монгол дахь суурин төлөөлөгч Парк Сэ Ёнг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбаяр, төслийн зөвлөх багийн ахлагч, “Аум энд Ли Архитектур энд Ассоциаци” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ким Жон Мин, барилгын ажлын гүйцэтгэгч “Мёнду Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Рю Чан У нар оролцов.
✅Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга нар, тус яамны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, Батлан хамгаалах яамны төлөөлөл, барилгын захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчид, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багийн төлөөлөл болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, үе үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.
✅Тус лабораторийн иж бүрэн цогцолбор ашиглалтад орсноор орчин үеийн шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологид тулгуурлан шүүх эмнэлгийн шинжилгээний үйл ажиллагааг хөгжүүлэх, шинжээч эмч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, шинжилгээний чанар, үр дүн, найдвартай байдлыг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх нөхцөл бүрдэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.