34 хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн шинэ шүүхэд ажиллах боллоо
Эх гарчигХүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн практик ур чадварыг бэхжүүлж, гэрчилгээ гардууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй хамтран 34 хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд сургалт зохион байгууллаа.
- Сургалт 4 өдөр үргэлжилж, 2026 оны 11-р сарын 5-нд гэрчилгээ гардууллаа.
- Эдгээр мэргэжилтнүүд шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сургалт 4 өдөр үргэлжилсэн
- Гэрчилгээ 2026 оны 11 дүгээр сарын 05-нд гардуулсан
- 34 мэргэжилтэн сургалтад хамрагдсан
- Европын Холбооны санхүүжилттэй "Твиннинг" төсөл
- Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран ажилласан
- Германы Бамберг хотын захиргааны газрын төлөөлөгчид сургагч болсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-үүдийн практик ур чадварыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр оролцогчдод гэрчилгээ гардууллаа.Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх” Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрах, “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хэлсэн үгэндээ “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Та бүхэн энэ удаагийн сургалтаар олон улсын сайн туршлагаас суралцаж, мэргэжлийн арга зүй, практик ур чадвараа ахиулсан. Одоо эзэмшсэн мэдлэг, ур чадвараа өдөр тутмын үйл ажиллагаандаа бодитой хэрэгжүүлж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд мэргэжлийн хувь нэмрээ оруулах нь чухал” хэмээн онцоллоо.Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бамберг хотын Захиргааны Залуучууд, гэр бүлийн үйлчилгээний газрын дарга Карлхайнз Хуммер, Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Питер Хандшу, Залуучуудын халамжийн газрын Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Свен Хартманн нар удирдан явуулж, мэргэжлийн мэдлэг, олон жилийн практик туршлагаасаа хуваалцав.Сургалтын хүрээнд оролцогчид олон улсын сайн туршлагыг судлахаас гадна бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх, мэргэжлийн арга зүйд тулгуурлан ажиллах ур чадвараа дээшлүүллээ. Мөн Монгол Улсын эрх зүйн орчин, ажлын онцлог, практик туршлагаа сургагч багш нартай хуваалцаж, харилцан мэдлэг, туршлага солилцсон юм.Сургагч багш нар оролцогчдын идэвх, санаачилга, сургалтад хандах хандлагыг өндрөөр үнэлж, практик ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын зорилго амжилттай хэрэгжсэнийг онцлов.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-үүдэд суурь мэдлэг олгох анхан шатны сургалтыг зохион байгуулсан бол “Твиннинг” төслийн хүрээнд олон улсын туршлага, практик арга зүйд тулгуурласан сургалтыг хэрэгжүүллээ.Эдгээр сургалтад хамрагдаж, мэргэжлийн чадавхаа бэхжүүлсэн 34 мэргэжилтэн шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах юм.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж, мэргэшүүлэх нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ, эрх, дээд ашиг сонирхлыг цогцоор нь харгалзан үзэх, шүүхийн шийдвэр гаргалтыг мэргэжлийн мэдээлэл, үнэлгээгээр дэмжих, хүн төвтэй шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.