Шивээ-Овоогийн 660 МВт цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ эхэллээ
Эх гарчигШивээ-овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх ажлын хэсгийн хурал боллоо.
- Энэ төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
- Ажлын хэсгийн гишүүд гэрээний нөхцөлийг Монголын эрх ашигт нийцүүлэн боловсруулах ажлыг хийхээр шийдвэрлэв.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төсөл
- 2026 оны 11-р сарын 11-нд хурал боллоо
- 2026 оны 10 дугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан
- Ерөнхий сайдын 2026 оны 236 дугаар захирамж
- "Ар и си си эм жи" ХХК-ийн хүсэлт
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Шивээ-Овоогийн 660МВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026.11.11/ Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.
Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
“Ар и си си эм жи” ХХК-иас Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт ирүүлээд буй. Уг хүсэлтийг журмын дагуу судалж, холбогдох байгууллагуудын санал, дүгнэлтийг авч, 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Ерөнхий сайдын 2026 оны 236 дугаар захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулаад байна.
Энэхүү ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар "Шивээ-Овоогийн цахилгаан станц нь эрчим хүчний салбарын томоохон төсөл тул гэрээний нөхцөлийг боловсруулахдаа санхүүжилтийн эх үүсвэр, төслийн хэрэгжих боломж, салбарын бодлого, зохицуулалт болон төрөөс хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан авч үзэх шаардлагатай"-г онцоллоо.
Ажлын хэсгийн гишүүд гэрээний төслийг өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд нягтлан судалж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн, талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан, хэрэгжих боломжтой гэрээний нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.