Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн шугамыг шинэчилж, HPGR технологийг нэвтрүүлнэ
Эх гарчигМонгол инженерүүдийн ур чадвар, хамтын хүчээр хүдэр бэлтгэлийн шинэ эрин эхэлнэ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн I шугамыг шинэчлэх бүтээн байгуулалт өрнөж байна.
- Монгол инженерүүд HPGR технологийг анх удаа нэвтрүүлэн зураг төслийг нь боловсруулжээ.
- Цутгалтын ажлыг чанарын төлөө хүйтний улмаас түр зогсоож, хавраас үргэлжлүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл
- HPGR (Өндөр даралтын булт нунтаглагч) технологи
- Зураг төсөл зохиогч: Соёолон Интернэшнл ХХК
- Гүйцэтгэгч: Эрдэнэт лайт ХХК
- Том бутлалтын хэсгийн бетон цутгалт 70%
- Туузан конвейерын галерейн барилга 100%
- Дамжуулах станцын барилга 75%
- Хоёрдугаар шугамын тэжээлийн туузан конвейерын галерейн барилга 70%
- Галерейн дамжуулах станцын барилга 95%
- Барилгын гүн 32 метр, өндөр 20 метр
- Төлөвлөсөн ашиглалтын хугацаа 60 жил
Пи-ар, үнэлэмж
Монгол инженерүүдийн ур чадварыг онцлон, 'шинэ эрин эхэлнэ', 'том бахархал' гэх мэт магтаалчилсан, пи-ар шинжтэй хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй том төслүүдийн нэг болох Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн бүтээн байгуулалтыг газар дээрээс нь сурвалжлахаар үйлдвэрийн бүсийг зорилоо.Гадаа зэврүүн, салхитай ч төслийн талбайд ажил буцалж байна. Баяжуулах үйлдвэрийн Төслийн байранд очвол захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч талын мэргэжилтнүүд хурлын танхимд тун нухацтай зөвлөлдөж байгаатай таарав. Дэлгэц дээрх зураг төсөлд анхаарлаа хандуулж, санал, тайлбар, тодруулгаа ээлж дараалан солилцох тэдний ярианаас, чухал шийдвэрийн өмнө байгааг нь анзаарсан. Тэдний хэлэлцэж буй асуудал нь шөнөдөө хасах 6-7 хэм хүрч хүйтэрч байгаа энэ үед Нэгдүгээр шатны бутлуурын барилгын бетон цутгалтыг үргэлжлүүлэх эсэх тухай байв. Гүйцэтгэгч тал ажлаа аль болох урагшлуулах сонирхолтой. Харин зураг төсөл зохиогчид болзошгүй эрсдэлийг тооцож, түр зогсоох саналтай. Захиалагчийн зүгээс ч Эрдэнэт үйлдвэр цаашид, наанадаж 60 жил ажиллах учраас барилгын чанарыг юу юунаас илүү чухалчлах ёстойг сануулна. Ийнхүү талуудын санал, мэргэжлийнхний дүгнэлтийг нэгтгэсний эцэст цутгалтыг түр зогсоож, ирэх хавраас үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Чанар, аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтын шаардлагыг нэн түрүүнд тавьж байгаагийн нэгэн жишээ энэ. Зураг төсөл зохиогч “Соёолон Интернэшнл” ХХК-ийн механик инженер Б.ОЧИР-ЭРДЭНЭ:–Манай компани уул уурхай, ашигт малтмал баяжуулах салбарт зураг төсөл боловсруулах болон бусад чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компани. Эрдэнэт үйлдвэрийн булт нунтаглагч, хоёр том бутлах хэсгийн барилга байгууламжийн технологийн иж бүрэн шийдлийн зураг төслийг гүйцэтгэсэн. Өндөр даралтын булт нунтаглагч (HPGR) технологийг Монголд анх нэвтрүүлэх ажлын зураг төслийг монгол инженерүүд боловсруулсан нь энэ төслийн онцлог. Зураг төсөл зохиогчийн хувьд бид асар том хариуцлага хүлээж байгаа. Тиймээс алдаа гаргах эрхгүй. Болзошгүй эрсдэл бүрийг цаг ямагт тооцон ажиллаж байгаа. Монгол инженерүүд өөрсдийн хүч хөдөлмөр, мэдлэг, ур чадвараар ийм том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвартай болсныг харуулахыг хүсэж байна. Энэ нь бидний төдийгүй Монголын инженерчлэлийн салбарын том бахархал байх болно. Анхан шатны хүдэр бутлах байгууламжийн барилгыг төслийнхөн зураг төслийн дугаараар нь “1100” хэмээн нэрлэж хэвшжээ. Харин Өндөр даралтын булт нунтаглагчийн барилга байгууламжийг “1400” гэж товчилдог. Энэ хоёр үндсэн багц ажил нийлээд Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн бүтээн байгуулалтыг бүрдүүлнэ. “1100” буюу анхан шатны хүдэр бутлах байгууламжийн барилга нь ерөнхий хийцийн хувьд “ККТ-1”-тэй төстэй. Харин хамгийн өндөр төвөгшилтэй том бутлалтын хэсгийн барилга нь газар доороо зургаан давхар буюу 32 метрийн гүнтэй, газар дээрээ 20 метрийн өндөртэй, төмөр бетон хийцлэлтэй байхаар төлөвлөгджээ.Одоогоор том бутлалтын хэсгийн барилгын бетон цутгалт 70 хувь хийгдсэн, туузан конвейерын галерейн барилга угсралт бүрэн дууссан бол дамжуулах станцын барилгын ажил 75 хувьд хүрсэн байна. Харин хоёрдугаар шугамын тэжээлийн туузан конвейерын галерейн барилга угсралт 70 хувь, уг галерейн дамжуулах станцын барилгын гүйцэтгэл 95 хувьтай байгааг Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны Шинэ техник, технологи, барилга хариуцсан инженер Э.Оюунболд мэдээллээ.Гүйцэтгэгч “Эрдэнэт лайт” ХХК-ийн зөвлөх инженер ВЛАДИМИР ИВАНОВИЧ:-Би Эрдэнэт үйлдвэртэй олон жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байсангүй. Харин ч ажлаа чанартай гүйцэтгэхэд шаардлагатай боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, үр дүнг чухалчилдаг. Мэргэжлийн энэ хандлага нь надад таалагддаг. Өнөөдөр бид инженерийн нарийн шийдэл, өндөр ур чадвар шаардсан, төвөгшлийн зэрэг өндөртэй барилга байгууламж дээр ажиллаж байна. Шаардлагын дагуу гүйцэтгэхэд тодорхой хугацаа зайлшгүй хэрэгтэй. Бид ажлаа төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгахаар шамдаж байна.Эндээс бид “1400”-гийн талбай руу хөдөллөө. Өндөр даралтын булт нунтаглагчийн хэсгийн цутгалт ерөнхийдөө цэгцэрсэн, дээшээ металл хийцүүдээ угсраад, байшингаа битүүлээд авчээ. Мөн дулаанаа аваад, өвөл дотор нь ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ хэсгийн барилга угсралтыг “Бридж констракшн” ХХК хариуцаж байгаа юм. Нийт таван үндсэн барилга байгууламжаас бүрдэх тус хэсгийн хамгийн өндөр төвөгшилтэй барилга нь газар доороо хоёр давхар буюу зургаан метрийн гүнтэй, газар дээрээ 36.5 метрийн өндөртэй байхаар төлөвлөгджээ.Одоогоор Б блокийн барилга угсралт 60 хувийн гүйцэтгэлтэй, тэжээлийн конвейерын галерейн суурь бүрэн дууссан бол хүдрийн конвейерын галерейн барилга угсралт 70 хувьд хүрчээ. Түүнчлэн, дамжуулах станцын барилгын ажил 60, КСМД өргөтгөлийн конвейерын галерейн гүйцэтгэл 75 хувьтай байна.Шугам хоолойн ажлаас дулааны шугамын угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол эргэлтийн ус, техникийн болон цэвэр усны шугамын ажил тус бүр 15 хувьтай үргэлжилж байна.“Бридж констракшн” ХХК-ийн Дэд захирал Б.ДОРЖЖАНЦАН:-Манай компани барилгын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа, энэ салбарын ууган компаниудын нэг. Эрдэнэт үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж буй гурав дахь төсөл маань энэ. Өмнө нь Сэлэнгэ мөрнөөс татсан цэвэр усны III шугамын бүтээн байгуулалт, мөн усан сангийн төсөл дээр ажиллаж байсан. Бид 2025 оны наймдугаар сард энэ төслийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ажил 2028 оны дөрөвдүгээр сард дуусах ёстой. Эрдэнэт үйлдвэрийнхэн “захиалагчийн зан”-гүй, хамтраад зүтгэчихдэг онцлогтой. Зохион байгуулалт сайтай, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг учраас хамтран ажиллахад урамтай байдаг. Тиймээс бид төлөвлөсөн хугацаанаас өмнө, чадвал ирэх зун байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр нарийвчилсан хуваарь гаргаад ажиллаж байна. Монголд анх удаа, Азид цөөхөн Өндөр даралтын булт нунтаглагчийн шинэ технологийг нэвтрүүлэх бүтээн байгуулалтад манай хамт олон гар бие оролцож байгаадаа баяртай байна.Тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэгчээр “ФЛСмидт Монголиа” ХХК шалгарч, 2024 оны эхээр ажлаа эхлүүлжээ. Дөрөвдүгээр шатны булт нунтаглагчийн цогц инженерчлэл, үйлдвэрлэлийг “FLSmidth” компани хариуцаж байгаа бөгөөд тус компанийн зөвлөх инженер үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийнхээ хамт төслийн талбайд ирж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай хамтран угсралтын ажлыг эхлүүлээд байна.Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр, бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая тоннд барих боломж бүрдэнэ. Цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг долоон хувиар бууруулж, орд ашиглалтын хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ. Мөн үйл ажиллагааны зардал 614.28 сая ам.доллароор буурч, 1 тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг зургаан хувиар буурах урьдчилсан тооцоо бий. Гэхдээ энэ төслийн өгөөжийг зөвхөн эдийн засгийн тооцоогоор хэмжих боломжгүй. Бүтээн байгуулалтын талбарт төслийн тусгай баг болон ажиллаж буй залуусын мэдлэг, ур чадвар ахиж, шинэ технологи эзэмшихийн зэрэгцээ томоохон төслийг бие даан хэрэгжүүлэх туршлага хуримтлуулж байна. Өнөөдрийн бүтээн байгуулалт маргаашийн шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх мэргэшсэн, бэлтгэгдсэн хүний нөөц бий болж байгаа нь энэ төслийн бас нэгэн чухал үр дүн юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.