1028 малчин өрх 1.37 сая малаа тусгай бүсэд өвөлжүүлнэ
Эх гарчигШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Отор нүүдэл хийх малчид
- Юу өөрчлөгдөх
- Тусгай хэрэгцээний бүсэд мал өвөлжүүлэх боломж бүрдэж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвөл
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Шадар сайд Н.Номтойбаяр аймгуудын Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэл өгсөн.
- 13 аймгийн 1028 малчин өрх 1.37 сая толгой малаа тусгай хэрэгцээний бүсэд өвөлжүүлэх хүсэлт гаргажээ.
- Хүйтэн өвөл ирэх төлөвтэй байгаа тул отор нүүдлийг зохион байгуулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг шаардсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр албан даалгавар
- 1.37 сая толгой мал
- 13 аймгийн 40 сум
- Нийслэлийн 1 дүүрэг
- 1028 малчин өрх
- Улсын тусгай хэрэгцээний отрын 9 бүс
- Улсын онцгой комисс 21 аймагт ажилласан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
calendar_today2026-11-12
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 дүгээр албан даалгаврын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нарт албан чиглэл хүргүүллээ.
Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.
Үүнд: Улсын тусгай хэрэгцээний отрын есөн бүсэд 1.37 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр 13 аймгийн 40 сум, нийслэлийн нэг дүүргийн 1028 малчин өрх хүсэлт ирүүлсэн байна.
Улсын онцгой комиссоос 21 аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судлан, санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж байгаа юм.
Шадар сайд албан чиглэлдээ аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, аймаг, орон нутгийн уялдаа холбоог хангах, отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болголоо.
Эдгээр арга хэмжээ нь өвөлжилтийг хохирол багатай даван туулах, малчдын эрсдэлийг бууруулах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.