PHP-ийн эмзэг байдлаас болж хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй тул системээ шалгаарай
Эх гарчигСЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мэдээлэл боловсруулагч байгууллагууд болон тэдгээрийн хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Системээ засварлахгүй бол хувийн мэдээлэл хулгайлагдах эрсдэлтэй
- Юу хийх
- Системээ мэргэжлийн ажилтнаар шалгуулж, засвар хийх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- PHP программ хангамжид өндөр эрсдэлтэй эмзэг байдал илэрлээ.
- Үүнийг ашиглан халдагчид хувийн мэдээллийг хулгайлах, системийг унагах аюултай.
- Байгууллагууд системээ яаралтай шалгаж, засварлахыг анхааруулж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- CVE-2026-109618
- CVE-2026-109619
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйл (24.1.1, 24.1.2)
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйл (22.1, 22.5, 22.6)
- Хүний эрхийн Үндэсний Комисс
- Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
PHP-д илэрсэн өндөр эмзэг байдлаас хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээг яаралтай авах тухай
Цахим хуудас, мэдээллийн системд өргөн ашиглагддаг PHP программ хангамжид CVE-2026-109618, CVE-2026-109619 дугаартай өндөр эмзэг байдал илэрсэнтэй холбогдуулан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвөөс сэрэмжлүүлэг гаргасан байна. Энэ эмзэг байдлыг ашиглан халдагч тодорхой нөхцөлд нэвтрэх эрхийн баталгаажуулалтгүйгээр серверт хортой код ажиллуулж, мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг алдагдуулах, өөрчлөх, цахим үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй.
Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 заалтаар тогтоосон чиг үүргийн хүрээнд хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, бусад мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагчид дараах арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
1.Эрсдэлд өртөж болзошгүй системээ нэн даруй тогтоох. Өөрийн болон гэрээт үйлчилгээ үзүүлэгчийн хариуцдаг цахим хуудас, мэдээллийн систем, серверт PHP ашиглаж байгаа эсэх, холбогдох эмзэг байдлын засвар хийгдсэн эсэхийг мэргэжлийн ажилтнаар шалгуулах. Интернэтээс хандах боломжтой, хүний эмзэг мэдээлэл болон олон хүний хувийн мэдээлэл боловсруулдаг системийг нэн тэргүүнд шалгах;
2.Мэдээлэлд зөвшөөрөлгүй хандсан эсэхийг шалгах. Системийн үйл ажиллагааны бүртгэл, сэжигтэй хандалтыг шалгаж, өмнө нь халдлагад өртсөн эсэхийг тогтоох арга хэмжээ авах. Холбогдох бүртгэл, нотлох баримтыг хадгалж, халдлага, зөрчлийн шинж илэрвэл эрх бүхий кибер аюулгүй байдлын байгууллагадшуурхай хандах;
3.Зөрчил илэрсэн тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлэх. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар мэдээлэл боловсруулагч нь зөрчлийг мэдсэн даруйд мэдээлэл хариуцагчид мэдэгдэнэ. Тухайн зөрчил мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол мэдээллийн эзэнд даруй мэдэгдэж, болзошгүй сөрөг үр дагавар болон авсан хариу арга хэмжээг ойлгомжтой тайлбарлах үүрэгтэй.
4.Зөрчил болон хариу арга хэмжээг баримтжуулах. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, 22.6 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл хариуцагч нь зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан арга хэмжээний бүртгэл хөтөлж, жил бүрийн 1 дүгээр сард, мөн Комиссын шаардсанаар тухай бүр хүргүүлэх үүрэгтэй.
Энэхүү сэрэмжлүүлэг нь тодорхой байгууллага мэдээлэл алдсан тухай дүгнэлт бус, хүний хувийн мэдээлэлд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Техникийн дэлгэрэнгүй зөвлөмжийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн сэрэмжлүүлгээс авна уу.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.