Орон нутгийн 230 мэргэжилтэн хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа
Эх гарчигОрон нутгийн мэргэжилтнүүдийн ХАБЭМ-ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх цахим сургалт зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Орон нутгийн 230 гаруй мэргэжилтэн хөдөлмөрийн аюулгүй байдлын цахим сургалтад хамрагдлаа.
- Сургалтаар ажлын байрны эрсдэлийг бууруулах болон нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийг заасан.
- Зорилго нь орон нутгийн мэргэжилтнүүдийн зөвлөх чадварыг сайжруулах явдал юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 5, 6
- Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс
- 230 гаруй мэргэжилтэн
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
- Нийгмийн даатгалын багц хууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, аймаг, сумдын холбогдох мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цахим сургалтыг энэ оны 11-р сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургалтад баруун, төв, зүүн бүсийн холбогдох 230 гаруй мэргэжилтэн хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, ажлын байрны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл авлаа.Мөн байгууллагын ХАБЭМ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл мэндийн үзлэг болон нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт явуулсан юм.Энэхүү сургалт нь орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогч, ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх чадавхыг бэхжүүлэх, орон нутаг дахь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.