Гаагийн Бага хурлын дарга Монголд айлчилж, МУИС-д лекц унших
Эх гарчигОлон улсын хувийн эрх зүйн гаагийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн Бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кристоф Бернаскони Монгол Улсад айлчилж байна.
- Тэрээр Хууль зүйн сайд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай хүүхдийг хамгаалах болон Апостиль конвенцын хэрэгжилтээр ярилцлаа.
- Айлчлалын төгсгөлд МУИС-ийн Хууль зүйн сургуульд оюутнуудад лекц унших юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн Бага хурал (HCCH) Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кристоф Бернаскони айлчилж байна.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нартай уулзсан.
- Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц, Апостиль конвенцын хэрэгжилтээр ярилцсан.
- МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд зочилж, оюутан, судлаач, эрдэмтэн багш нарт лекц унших юм.
- Энэ оны 7 дугаар сард МУИС-тэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн Бага хурал (HCCH) Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кристоф Бернаскони энэ өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Др. Бернаскони Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нартай уулзаж Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц (Апостиль)-ын хэрэгжилтийн тухай болон цаашид Гаагийн Бага хурал байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
Др. Бернаскони айлчлалынхаа төгсгөлд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд зочилж, энэ оны 7 дугаар сард тус сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийнхээ хүрээнд оюутан, судлаач, эрдэмтэн багш нарт зориулан олон улсын хувийн эрх зүйн хөгжил, тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах чиглэлээрх улс орнуудын хамтын ажиллагаа болон үүнд Гаагийн Бага хурлын гүйцэтгэж буй үүргийн талаар лекц унших юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.