Судлаачид 11 дүгээр сарын 30-ныг хүртэл уур амьсгалын грантад материал өгнө
Эх гарчигНҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д оролцож буй цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөлөгчид олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийлээ | MECC
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Уур амьсгалын судлаачид
- Юу өөрчлөгдөх
- Судалгааны төслөө олон улсын байгууллагад бүртгүүлэх боломжтой болно
- Хэзээнээс
- 2026 оны 11 дүгээр сарын 30
- Юу хийх
- Судалгааны грантад материал хүргүүлэх
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголын төлөөлөгчид COP31 хурлын үеэр олон улсын байгууллагуудтай уулзаж, уур амьсгалын судалгаа, төслийн талаар тохиролцлоо.
- Судлаачид 11 дүгээр сарын 30-ныг хүртэл судалгааны грантад материалаа хүргүүлж болно.
- Сайншанд болон Ордос хотуудын уур амьсгалын эрсдэлийг үнэлэх 3 жилийн төсөл хэрэгжүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- COP31 (НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 31 дүгээр бага хурал)
- 2026 оны 11 дүгээр сарын 30 (судалгааны грантын материал хүлээн авах эцсийн хугацаа)
- 3 жилийн хугацаатай төсөл (Сайншанд болон Ордос хотын хамтын ажиллагаа)
- APN (Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн өөрчлөлтийн судалгааны байгууллага)
- ICLEI (Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллага)
- PCCB (Парисын хэлэлцээрийн Чадавх бэхжүүлэх төв)
Пи-ар, үнэлэмж
Текстэд "чухал ач холбогдолтой юм" гэх мэт албан ёсны магтаал бүхий хэллэг ашигласан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д оролцож буй Цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөлөгчид олон улсын байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.-Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн өөрчлөлтийн судалгааны байгууллага (APN)-тай уулзлаа**APN-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын захирал, доктор Тошиюки Ямасакитай уулзаж, Монгол орны элсэн болон шороон шуурганы судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, судлаачдын чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.Тус байгууллагаас БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг улсын судлаачдын хамтарсан судалгааг дэмжих зорилгоор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз, хохирол, байгальд түшиглэсэн шийдэл, экосистемийн нөхөн сэргээлт, цахим технологи, дэлхийн ажиглалтын хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр судалгааны грантын сонгон шалгаруулалт зарлаад байна.Сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд Монгол Улсын судлаачид бүс нутгийн болон үндэсний түвшинд тавигдах шаардлагыг хангасан судалгааны төслөө хүргүүлж, хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.Дашрамд дурдахад, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (НҮБАНДЭЗНК) болон Гурван талт хамтын ажиллагааны хөгжлийн агентлагтай хамтран элсэн болон шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.Дэлгэрэнгүй: https://www.apn-gcr.org/opportunities/calls-for-proposals/-ICLEI олон улсын байгууллагатай хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо**ICLEI – Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллагын Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын бүсийн захирал Шу Жутэй уулзалт хийлээ.Уулзалтаар Цаг уур, орчны шинжилгээний газар нь ICLEI олон улсын байгууллагын Зүүн өмнөд Азийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран хэрэгжүүлэх боломжтой “Хотоос хот руу” хөтөлбөрийн хүрээнд төслийн санал боловсруулах талаар тохиролцов.Төслийн хүрээнд Монгол Улсын Дорноговь аймгийн Сайншанд хот болон БНХАУ-ын Ордос хотын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх, үнэлгээнд үндэслэн дасан зохицох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хоёр хотын хооронд туршлага солилцох зорилготой гурван жилийн хугацаатай төсөл боловсруулахаар боллоо.Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэг, оролцоо чухал болохыг уулзалтын үеэр онцоллоо.Дэлгэрэнгүй: https://iclei.org/-НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Чадавх бэхжүүлэх хэлтэстэй уулзлаа**НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Чадавх бэхжүүлэх хэлтсийн дарга, Парисын хэлэлцээрийн Чадавх бэхжүүлэх төв (PCCB)-ийн захирал Алежандро Килпатриктай уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үндэсний зохицуулагч байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.Уулзалтын үеэр PCCB-ийн чадавх бэхжүүлэх сүлжээнд нэгдэж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Тус төвийн зүгээс Монгол Улсын үндэсний зохицуулагч байгууллагын институцийн чадавх, бэлэн байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.Дэлгэрэнгүй: https://unfccc.int/capacity-building-hub-Эдгээр уулзалт нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн түвшинд уур амьсгалын эрсдэлийг бууруулах чиглэлээр бодитой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.