12 аймagt -27°C хүйтэн, салхи 17 м/с, цас: НЭМА сэрэмжлэг гаргав
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 11 суманд 2-8 см, Завхан аймгийн 10 суманд 1-11см, Увс аймгийн 5 суманд…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Зам даасан салхи, цас, -22...-27°C хүйтэн ус нь замын хөдөлгөө зогсох, усан салбар асуудал, мал аж ахуйд зарах, хүн амын хүйтнээр зарах эрсдэл үүсгэнэ
- Юу хийх
- Зам авахаас өмнө цаг агаар шалгах, сэрэмжлэгт анхаарах, усан цэвэрлэгээ, халах тохиргоог баталгаажуулах, мал аж ахуйн хөдөлгөөг хязгаарлах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Завхан, Увс, Баян-Өлгий зэрэг 12 аймagt 11-р сарын 13-17-ны хооронд -22...-27°C хүйтэн ус, салхи 15-17 м/с, цасны сэрэмжлэг байх болно.
- 11-р сарын 12-ны өдөр Улаанбаатар, Өмнөговь, Ховд аймagt 5 гал тулалдаж (хог, гэр, өвс), алба хаагчдын хариуцлагаар унтраагдсан.
- НЭМА цаг агаар, гал түймэрийн мэдээлэл гаргаж, иргэд аюулгүй байдлаар анхааруулж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн аймгуудад 11.13-11.17 хооронд цас, салхи 15-17 м/с, усан хүйтэн -22...-27°C байх болно
- Улаанбаатарт 11.13 шөнө Яармаг-Сонгины орчмоор -6...-8°C, өдөрт 0...+2°C, салхи 5-10 м/с
- 11.12 Баянгол дүүргийн 9-р хороо: хог шатаж (3х4 м), Чингэлтэй дүүргийн 10-р ангийн алба унтраасан
- 11.12 Өмнөговь Цогтцэций сум Билгэх баг: иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж, 44-р ангийн алба унтраасан
- 11.12 Баянзүрх дүүргийн 9-р хороо: эд зүйл шатаж (давхарт хураалттай), 63-р ангийн алба унтраасан
- 11.12 Баянзүрх дүүргийн 26-р хороо: шар өвс шатаж (1.5 га), Хан-Уул дүүргийн 14-р ангийн алба унтраасан
- 11.12 Ховд аймг Булган сум Баянсудал баг Задгай: гэр шатаж
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээ нь НЭМА-ны албан цаг агаар, гал түймэрийн мэдээлэл бөгөөд баримтад суурилсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 11 суманд 2-8 см, Завхан аймгийн 10 суманд 1-11см, Увс аймгийн 5 суманд 2,5-8 см, Ховд аймгийн 5 суманд 0.1-2 см, Хөвсгөл аймгийн 6 суманд 2-9 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -3...-8 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно, салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-14-нд шилжих шөнө Увсын баруун, Баян-Өлгий, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар 0.1-8.0 мм нойтон цас, цас орж, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Завханы зүүн, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Ховд, Говь-Алтайн ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-3.0 мм, 16-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дундговийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Билгэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрийн Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны зоорийн давхарт хураалттай эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.5 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсгээс гал гарч байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд чингэлэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х6 метрийн хэмжээтэй чингэлэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж хажуу талын хашаа руу тархаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагын 22:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 1х1 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 03:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн “Урт шивэрт цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс, урд зүгт 70 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн мэдээллийг 15:50 цагт хүлээн авсан. Эрдэнэмандал, Хайрхан сумын Засаг даргын Тамгын газар, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 11.12-ны өдрийн 19:30 цагт цурманд оруулсан. Урьдчилсан байдлаар 10 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.