Мал нядалгааны үйлдвэрүүд бохир усыг цэвэрлээгүй тул Төв цэвэрлэх байгууламжид гэмтэл учруулж байна
Эх гарчигNEWS.MN: Цус, өөх тос, сэвстэй усаа цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мал нядалгааны үйлдвэрүүд
- Юу өөрчлөгдөх
- Бохир усны чанар муудаж, Төв цэвэрлэх байгууламжид гэмтэл учруулж болзошгүй.
- Юу хийх
- Урьдчилан цэвэрлэх байгууламж барьж, шаардлагатай зөвшөөрөл авах шаардлагатай.
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Мал нядалгааны үйлдвэрүүд бохир усыг урьдчилан цэвэрлээгүй тул Төв цэвэрлэх байгууламжид гэмтэл учруулж байна.
- 2018 оны 78 дугаар дагуу шаардлагагүй үйлдвэрүүд ашиглаж байгаа нь эрсдэлтэй.
- Ус сувгийн удирдах газар шаардлагагүй үйлдвэрүүдийг хянах шаардлагатай.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Монос-ын бохир ус хүлээн авах цэг
- Төв цэвэрлэх байгууламж
- 2018 оны 78 дугаар тогтоол
- Ус сувгийн удирдах газар
- Т.Билгүүн (Менежер)
- Б.Алтанзул (Мэргэжилтэн)
- Бохирдол: цус, сэвс, өөх тос, ноос
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
“Монос”-ын бохир ус хүлээн авах цэгт очиход тэсэхэд бэрх хурц үнэр хамар цоргив. Бохир ус нийлүүлдэг хоолой руу өтгөн, лаг шавар мэт үлдэгдэлтэй ус хөвөн урсаж, эргэн тойронд нь бохирын үнэр ханхална.Том оврын бохир усны машинууд ар араасаа ирж, цистернд хуримтлуулсан бохир усаа зориулалтын хоолойгоор юүлээд буцаж байв.Нэг машин ачаагаа буулгаж дуусахтай зэрэгцэн дараагийнх нь ирэх бөгөөд энэ үйл явц тасралтгүй үргэлжилнэ. Энд ирж буй машинуудын нэг хэсэг нь Эмээлт орчмын мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжийн бохир усыг зөөвөрлөн авчирдаг байна.Гэвч “Монос”-ын бохир ус хүлээн авах цэгт ирж буй бохир усны найрлага, шинж чанар нь уг цэгийн зориулалттай нийцэхгүй байна.Учир нь тус цэг нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг хүлээн авах зориулалттай. Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд бохир усаа өөрийн талбайд урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагад нийцүүлсний дараа төв шугамд нийлүүлэх ёстой.Гэтэл Эмээлт орчмын мал нядалгааны үйлдвэрүүдээс гарч буй цус, сэвс, гэдэс дотор, өөх тос зэрэг органик үлдэгдэл агуулсан бохир ус стандартын шаардлага хангадаггүй. Ийм ус төв шугамд нийлүүлэгдэж байгаа нь шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаанд эрсдэл учруулах болжээ. Энэ асуудлыг сурвалжиллаа.Ашиглалтад ороод жил ч болоогүй тус байгууламжид шаардлагад нийцээгүй бохир нийлүүлэх нь цэвэрлэгээний технологид доголдол үүсгэж, хэвийн ажиллагааг алдагдуулдаг."МАЛЫН ГАРАЛТАЙ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙГ ЭВДДЭГ"Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүн хэлэхдээ "Стандартын шаардлага хангаагүй бохир ус нийлүүлснээр төв шугамд гэмтэл үүсэх, бохир ус халих, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн технологийн ажиллагаа доголдох эрсдэлтэй. “Монос”-ын цэг нь малын гаралтай цус, сэвс, үс, ноос зэрэг хаягдал хүлээн авах зориулалттай биш. Малын гаралтай хог хаягдал ихээр агуулсан усыг хүлээн авах нь цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид гэмтэл учруулж, цаашдын цэвэрлэгээний үйл явцад хүндрэл үүсгэдэг. Шинэ Төв цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усыг цэвэрлэсний дараа Туул голд нийлүүлдэг.Мөн цэвэрлэсэн усны тодорхой хэсгийг дахин боловсруулж, ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн технологийн хөргөлтөд ашигладаг.Бохир усны чанар шаардлага хангахгүй байх нь зөвхөн цэвэрлэх байгууламжаар хязгаарлагдахгүй, ус дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ч нөлөөлөх эрсдэлтэй. Төв цэвэрлэх байгууламжид 24 цагийн турш ээлжээр 200 гаруй хүн ажилладаг. Сараалжин дээр хуримтлагдсан малын гаралтай хаягдлыг ажилтнууд гараар зайлуулах шаардлага гардаг" гэлээ.ЭМЭЭЛТИЙН МАЛ НЯДАЛГААНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН БОХИРДОЛ СТАНДАРТААС 170 ДАХИН ДАВЖЭЭБохир усаа урьдчилан цэвэрлэх байгууламжгүй үйлдвэрүүд бохир усаа хэрхэн цэвэрлэж, зөөвөрлөн нийлүүлж байгааг нь тодруулахаар Эмээлт орчмын мал нядалгааны үйлдвэрүүдээр очлоо. “Төв дэлгэрэх” нэртэй үйлдвэрт очиход бохир усандаа урьдчилсан шүүлт, цэвэрлэгээ хийдэггүй, өөх тос, сэвс болон малын гаралтай бусад хаягдал холилдсон байдалтай байв.Энэ талаар Усны газрын Усны чанар, шинжилгээний хэлтсийн хаягдал усны дүгнэлт, гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзул "Тухайн аж ахуйн нэгж ус ашиглах гэрээ, зөвшөөрөл болон хаягдал усны дүгнэлтээ холбогдох байгууллагаас аваагүй байсан. Мөн худгийн паспортыг баталгаажуулаагүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Албан шаардлага тавьж, шаардлагатай зөвлөмжийг өгсөн" гэв.Үйлдвэрүүд бохир усаа тусгай зориулалтын машинаар зөөвөрлөн хүлээн авах цэгт нийлүүлдэг ч урьдчилан цэвэрлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхгүй байна.Засгийн газрын 2018 онд баталсан 78 дугаар тогтоолын дагуу мал нядалгааны үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барьж, ашиглах үүрэгтэй.Гэвч Эмээлт орчмын үйлдвэрүүдэд энэ шаардлага хангалтгүй хэрэгжиж байгаагаас цус, нөж, өөх тос зэрэг бохирдол “Монос”-ын хүлээн авах цэгт хуримтлагдаж, цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Бохир усыг шүүж, цэвэрлэсний дараа нийлүүлэх ёстой.Мал нядалгааны үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилан цэвэрлэхдээ эхлээд сараалжин шүүлтүүрээр хатуу хог хаягдлыг ялгаж, өөх тос баригч төхөөрөмжөөр тослог бохирдлыг салгах шаардлагатай.Үүний дараа химийн болон биологийн цэвэрлэгээ хийж, стандартын шаардлага хангасан усыг төвлөрсөн шугамд нийлүүлэх ёстой. Гэвч шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдэд шаардлагатай шүүлтүүр, урьдчилан цэвэрлэх байгууламж хангалтгүй байгаа нь бохир усны чанарт нөлөөлж байна.Эмээлтийн мал нядалгааны үйлдвэрүүдээс авсан бохир усны сорьцын нэгдсэн дундаж шинжилгээгээр умбуур бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 90 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 100 дахин, нийт азотын агууламж 170 дахин их гарчээ. Стандартын шаардлага хангаагүй бохир ус нийлүүлсэн тохиолдолд УСУГ-аас албан шаардлага хүргүүлэх, гэрээтэй бохир ус зөөвөрлөх байгууллагын гүний худгийн усан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авдаг.Мөн холбогдох улсын байцаагч хуульд заасан үндэслэлээр торгууль, нөхөн төлбөр ногдуулдаг.Гэвч одоогийн байдлаар Эмээлт орчмын үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох, бохир усаа стандартын шаардлагад нийцүүлэх асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.