НҮБ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг баталлаа
Эх гарчигНҮБ-ын ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы нэгдүгээр хороогоор “Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганаар Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай баталлаа.
- Уг тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутамд тогтмол санаачлан хэлэлцүүлж ирсэн байна.
- Энэ удаагийн тогтоолд НҮБ-ын 34 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэн оржээ.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тогтоолыг баталсан
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган
- 1998 оноос хойш 2 жил тутамд тогтоолыг баталж байна
- 34 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь дипломат үйл ажиллагааны баримтыг бодитой тайлагнасан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.
Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүч чармайлт болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улс энэхүү тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санаачлан хэлэлцүүлж батлуулж байна. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд НҮБ-ын 34 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэн оров.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.