УБ-д 11-р сарын 13-нд цас орно, 16 мянган тонн давс бэлтгэлээ
Эх гарчигНийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатарт амьдарч, ажилладаг иргэд
- Юу өөрчлөгдөх
- Зам дээр халтиргаа, гулралт үүсэх эрсдэлтэй тул анхааралтай явах шаардлагатай болно.
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 13-ны 15:00 цагаас
- Юу хийх
- Халтиргаа, гулгаанаас сэргийлж анхааралтай явах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Улаанбаатар хотод 11-р сарын 13-ны 15:00 цагаас цас орж эхлэх төлөвтэй.
- Хотын хэмжээнд 16 мянга гаруй тонн давс, бодис болон 1280 ажилтан бэлтгэлээ хангалаа.
- Иргэд болон аж ахуйн нэгжүүдийг халтиргаа, гулгаанаас сэргийлж анхааруулж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 13-ны 15:00 цаг
- 6669.6 тонн бодис
- 10038.6 тонн давс
- 48 цэвэрлэгээний байгууллага
- 1280 ажилтан
- 96 автомашин (давс, бодис цацах)
- 40 механизм (цас түрэх, хусах)
- 174 бичил төхөөрөмж (явган зам)
- 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод цас орж эхлэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд бэлтгэлээ хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6669.6 тонн бодис, 10038.6 тонн давсны нөөц бүрдүүлсэн. Мөн зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1280 ажилтан, давс, бодис цацах 96 автомашин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд шилжүүлээд байна. Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннел, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа, гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршлуудад давс, бодисыг нэн тэргүүнд цацаж, зам талбайн цэвэрлэгээг шуурхай зохион байгуулна.Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, явган зорчигчдыг зөвхөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахыг анхааруулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.