Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даатгалын үйлчилгээний зөвлөгөө өглөө
Эх гарчигНийгмийн даатгалын байгууллага “ABILITY EXPO” цогц арга хэмжээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүллээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийгмийн даатгалын байгууллага "Ability Expo" арга хэмжээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
- Иргэдэд даатгалын үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, салбарын бодлогыг танилцуулсан байна.
- Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 4
- Байршил: Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
- Арга хэмжээний нэр: "Ability Expo"
- Оролцсон байгууллагууд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Пи-ар, үнэлэмж
Арга хэмжээг 'амжилттай хэрэгжүүллээ', 'чухал ач холбогдолтой үйл явдал болов' гэх мэт хэтрүүлсэн магтаал ашигласан пи-ар шинжтэй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА “ABILITY EXPO” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Ability Expo” цогц арга хэмжээнд Нийгмийн даатгалын байгууллага идэвхтэй оролцож, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.
Арга хэмжээний нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал оролцсон бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ”-ний талаар илтгэл тавьж, салбарын бодлого, үйлчилгээг танилцуулав.
Мөн арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын албан хаагчид иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран оролцож, салбар дундын уялдаа холбоог ханган ажилласан юм.
Энэхүү цогц арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгаалал болон даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, хууль эрх зүйн шинэчлэлийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.