Гаалийн байгууллага барааны ангиллын үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээ хийж байна
Эх гарчигМонголын гаалийн байгууллагын барааны ангиллын үйл ажиллагаанд дэлхийн гаалийн байгууллагын аргачлалаар анх удаа оношилгоо хийж байна
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Гаалийн ерөнхий газар Дэлхийн гаалийн байгууллагын аргачлалаар барааны ангиллын үйл ажиллагаандаа анх удаа оношилгоо хийж байна.
- Олон улсын мэргэжилтнүүд 2026 оны 11-р сарын 2-6-ны хооронд гаалийн 25 албан хаагчид сургалт явуулж, үйл ажиллагааг үнэлнэ.
- Энэхүү ажлын хүрээнд барааны ангиллын систем, хүний нөөц, цахим мэдээллийн сан болон хиймэл оюун ухааны хэрэглээг олон улсын стандартад нийцүүлэхээр зорьж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 02–06
- Оролцогч: Гаалийн ерөнхий газар болон 11 гаалийн газар, хорооны 25 албан хаагч
- Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцид 1991 онд нэгдэн орсон
- Монгол Улс 1993 оноос хойш Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийг хэрэгжүүлж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь байгууллагын сургалт, үнэлгээний үйл ажиллагааг бодитой тайлбарласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Монголын гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-тай хамтран “Барааны ангиллын үйл ажиллагаанд онош зүйн шинжилгээ хийх – Чадавхыг бэхжүүлэх” сэдэвт үндэсний сургалт, семинарыг 2026 оны 11 дүгээр сарын 02–06-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт зохион байгуулж байна.
Сургалтыг ДГБ-ын барааны ангиллын итгэмжлэгдсэн сургагч багш, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын I зэрэглэлийн гаалийн ахлах байцаагч хатагтай Хон Лин (Ms. Hong Lin), БНСУ-ын Гаалийн төв лабораторийн шинжээч, хатагтай Ын Гён Ким (Ms. Eunkyung Kim) нар удирдан явуулах юм.
Энэхүү арга хэмжээ нь Монголын гаалийн байгууллагын барааны ангиллын тогтолцоо, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, хүний нөөц, мэдээллийн системийг ДГБ-ын аргачлалаар анх удаа цогцоор нь оношлон үнэлж, чиглэлийг бодитой тодорхойлох мөн олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зөвлөмж, цаашдын шинэчлэлийн арга хэмжээний үндэслэлийг боловсруулах гол зорилготой.
Сургалтад Гаалийн ерөнхий газар болон 11 гаалийн газар, хорооны нийт 25 албан хаагч оролцож, барааны ангиллын эрх зүйн зохицуулалт, байгууллагын бүтэц, хүний нөөцийн чадавх, урьдчилсан шийдвэр гаргах, ангиллын маргаан шийдвэрлэх болон цахим мэдээллийн сангийн ашиглалтыг цогцоор нь үнэлэх юм. Түүнчлэн гаалийн бүрдүүлэлтийн цахим төв, лабораторийн үйл ажиллагааны уялдаа холбоо, барааны ангиллын шийдвэр гаргах үйл явцыг судалж, олон улсын сайн туршлага, цахим шийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээний талаар туршлага солилцож байна.
Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцид 1991 онд нэгдэн орж, 1993 оноос хэрэгжүүлж ирсэн. Гадаад худалдааны цар хүрээ өргөжин, шинэ технологи, нарийн бүтэцтэй барааны нэр төрөл нэмэгдэхийн хэрээр барааны ангиллыг олон улсын стандартын дагуу үнэн зөв, нэгдмэл хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд Монголын гаалийн байгууллага барааны нэршил, тодорхойлолтыг стандартчилах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан БТКУС-/Барааг тодорхойлох, кодлон уялдуулах систем/-ийн код санал болгох системийг хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.