Монгол-Итали "Гурав дахь Диваажин" уран бүтээлийг хамтран хамгаалах тунхаглал гардууллаа
Эх гарчигМонгол улсын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, бүгд найрамдах итали улсын соёлын сайд нарын “гурав дахь диваажин – энх тайвныг сахихуй” ланд арт бүтээлийг хадгалан хамгаалах тухай хамтарсан мэдэгдэл
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Соёл, уран бүтээл, боловсрол салбарын ажилтан, олон нийтийн хүмүүс
- Юу өөрчлөгдөх
- Чацарганы модыг ашигсан уран бүтээл цэцэрлэгт байрлаж, соёл харилцаа, ойлголтыг дэмжинэ
- Хэзээнээс
- 2026-11-05-ээс
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Монгол, Итали хоёр улс COP17-ын хүрээнд "Гурав дахь Диваажин – Энх тайвныг сахихуй" ланд арт бүтээлийг нээж, урт хугацаанд хадгалах хамтарсан тунхаглал гардууллаа.
- Уран бүтээл чацарганы модыг ашиглан "Тэрбум мод" хөдөлгөөн, цөлжилттэй тэмцэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан.
- Энэ тунхаглал олон улсын гэрээ биш, хуулийн үүрэг бий болгохгүй, зөвхөн соёл, боловсрол, ойлголтыг дэмжих зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-11-05
- Байршил: Улаанбаатар хот, Ром хотноо
- Байрлал: Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (COP17 хурал болсон байр)
- Уран бүтээлч: Микеланжело Пистолетто (Итали), Төрбатын Баттогтох (Монгол)
- Куратор: Франческо Стокки
- Байгууллагууд: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНИУ-ын Элчин сайдын яам, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Пистолетто-Читтаделларте" сан, МИАТ ТӨХК, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
- Үндэслэл: 2025 оны 12 сарын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Ром айлчлал, Стратегийн түншлэл
- Тунхаглалын төрөл: Олон улсын гэрээ биш, хуулийн үүрэггүй
Пи-ар, үнэлэмж
Мэдээлэл албан байгууллагын ресмий мэдээлэл бөгөөд баримтад суурилсан. Гэвч тунхаглалын хуулийн хүчин чадалгүй, зөвхөн зорилго болон дэмжлэг тухай байгааг дурдаж, үүнийг томоохон стратегийн амжилт шиг дүрсэлж байгаа (пи-арын шинж чанартай). Текст давтагдсан (copy-paste) байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Мэдээ
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД, БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН СОЁЛЫН САЙД НАРЫН
“ГУРАВ ДАХЬ ДИВААЖИН – ЭНХ ТАЙВНЫГ САХИХУЙ” ЛАНД АРТ БҮТЭЭЛИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2026-11-05
30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Ром хотноо хийсэн айлчлалын үеэр Монгол, Итали хоёр улсын хоорондын Стратегийн түншлэл болон тус айлчлалын хүрээнд байгуулсан Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу талууд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон ланд арт бүтээлийг бүтээхээр тохиролцов.НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17 - UNCCD) Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанг тохиолдуулан, Монгол Улс болон Итали Улс хамтран “Гурав дахь Диваажин – Энх тайвныг урьдчилан цогцлоох нарийн зам” нэртэй ланд арт бүтээлээ нээхээр шийдвэрлэсэн. COP17 хурал болсон байршил (Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн)-д байрлуулсан уг уран бүтээлийг цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулдаг Монголын нутагт өргөн тархсан бутлаг ургамал болох чацарганы модыг тарих замаар хэлбэржүүлэн бүтээсэн. Италийн уран бүтээлч Микеланжело Пистолетто санаачлан Монголын уран бүтээлч Төрбатын Баттогтохтой хамтран хэрэгжүүлсэн энэхүү бүтээл нь Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээ болон Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд хоёр улсаас олон талт хамтын ажиллагаа, энх тайвныг урьдчилан цогцлоох үйл хэрэг, мөн ойжуулалт, тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажиллаж буйн бэлгэдэл юм.Энэхүү уран бүтээл нь Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэн, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Италийн Биелла хотын “Пистолетто-Читтаделларте” сан, төслийн куратор Франческо Стокки болон дээр дурдсан уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэг, “МИАТ” ТӨХК-ийн техник, логистикийн ивээн тэтгэлэгтэй хэрэгжсэн болно. Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс нь тус уран бүтээлийг урт хугацаанд хадгалан хамгаалах, 2025 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд тус бүтээлтэй холбоотой соёл, шинжлэх ухаан, боловсрол, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжин ажиллана. Энэ зорилтын хүрээнд хоёр улс уг санаачилгын нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлж, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр төр, хувийн хэвшлийг татан оролцуулахад дэмжлэг үзүүлнэ.Энэхүү Хамтарсан тунхаглал нь олон улсын гэрээ, хэлэлцээрт хамаарахгүй. Хамтарсан тунхаглалын аливаа заалтыг олон улсын эрх зүйн дагуу аль нэг талд хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг бий болгосон, эсхүл тийм үүрэг бий болгох зорилгыг илэрхийлсэн гэж тайлбарлахгүй.2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар болон Ром хотноо батлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сард Ром хотноо хийсэн айлчлалын үеэр Монгол, Итали хоёр улсын хоорондын Стратегийн түншлэл болон тус айлчлалын хүрээнд байгуулсан Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу талууд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон ланд арт бүтээлийг бүтээхээр тохиролцов.НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17 - UNCCD) Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанг тохиолдуулан, Монгол Улс болон Итали Улс хамтран “Гурав дахь Диваажин – Энх тайвныг урьдчилан цогцлоох нарийн зам” нэртэй ланд арт бүтээлээ нээхээр шийдвэрлэсэн. COP17 хурал болсон байршил (Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн)-д байрлуулсан уг уран бүтээлийг цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулдаг Монголын нутагт өргөн тархсан бутлаг ургамал болох чацарганы модыг тарих замаар хэлбэржүүлэн бүтээсэн. Италийн уран бүтээлч Микеланжело Пистолетто санаачлан Монголын уран бүтээлч Төрбатын Баттогтохтой хамтран хэрэгжүүлсэн энэхүү бүтээл нь Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээ болон Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд хоёр улсаас олон талт хамтын ажиллагаа, энх тайвныг урьдчилан цогцлоох үйл хэрэг, мөн ойжуулалт, тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажиллаж буйн бэлгэдэл юм.Энэхүү уран бүтээл нь Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэн, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Италийн Биелла хотын “Пистолетто-Читтаделларте” сан, төслийн куратор Франческо Стокки болон дээр дурдсан уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэг, “МИАТ” ТӨХК-ийн техник, логистикийн ивээн тэтгэлэгтэй хэрэгжсэн болно. Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс нь тус уран бүтээлийг урт хугацаанд хадгалан хамгаалах, 2025 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд тус бүтээлтэй холбоотой соёл, шинжлэх ухаан, боловсрол, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжин ажиллана. Энэ зорилтын хүрээнд хоёр улс уг санаачилгын нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлж, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр төр, хувийн хэвшлийг татан оролцуулахад дэмжлэг үзүүлнэ.Энэхүү Хамтарсан тунхаглал нь олон улсын гэрээ, хэлэлцээрт хамаарахгүй. Хамтарсан тунхаглалын аливаа заалтыг олон улсын эрх зүйн дагуу аль нэг талд хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг бий болгосон, эсхүл тийм үүрэг бий болгох зорилгыг илэрхийлсэн гэж тайлбарлахгүй.2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар болон Ром хотноо батлав. Бусадтай хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.