Монголд НҮБ-ын хүний эрхийн сургалт, мэдээллийн төв байгуулахаар боллоо
Эх гарчигМонгол улс, НҮБ-ын хүний эрхийн чиглэлийн хамтын ажиллагааны түүх, ирээдүйг хэлэлцлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааны хэлэлцүүлэг боллоо.
- Хүний эрхийн хамтын ажиллагааг түүхэн үе шат бүрээр дүгнэж, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцсэн.
- Монголд НҮБ-ын хүний эрхийн сургалт, мэдээллийн төв байгуулах ажил ахиж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.10.23-нд "Монгол Улс ба НҮБ" сэдэвт хэлэлцүүлэг болсон
- Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой
- Хүний эрхийн хамтын ажиллагааны үе шат: 1960-1990, 1991-2005, 2005-өнөөг хүртэл
- НҮБ-ын хүний эрхийн сургалт, мэдээллийн төвийг Монгол Улсад байгуулах алхам хийгдэж байгаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) элссэний 65 жилийн ойг тохиолдуулан Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.23) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж, НҮБ-ын Суурин зохицуулагч Яан Ван Хиердэн, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх А.Амаржаргал нар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг дүгнэн үг хэлэв.
Хэлэлцүүлэгт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор, хүндэт дипломат Д.Уламбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Г. Нарантуяа, Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн судлаач Б.Намуун нар илтгэл танилцуулж, Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Н.Доржсүрэн хэлэлцүүлгийг чиглүүлэв.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн хамтын ажиллагаа: Түүх, ирээдүй” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрээр илтгэлдээ Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн хамтын ажиллагааны түүхийг олон талт гэрээний дэглэмд нэгдсэн үе (1960-1990), Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль, хүний эрхийн байгууллагын тогтолцоог хөгжүүлсэн үе (1991-2005), хүний эрхийн хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлсөн үе (2005-өнөөг хүртэл) гэж хувааж болохыг тайлбарлаж, эдгээр хөгжлийн үе шатанд өрнөсөн, Монгол Улсын өнөөгийн байдал тод ур мөр үлдээсэн үйл явдал, Монгол Улсаас НҮБ-ын хүний эрхийн механизмд оруулсан хувь нэмрийг тэмдэглэлээ.
Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц, хүн төрөлхний өмнө тулгарч буй шинэ сорил хүний эрхийг хамгаалах дэлхийн, бүс нутгийн, үндэсний механизмын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүний амьдралд бодитой өөрчлөлт гаргахыг шаардаж буй өнөө үед Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. НҮБ-ын хүний эрхийн сургалт, мэдээллийн төвийг Монгол Улсад байгуулах алхам урагшилж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудас юм.
“...1990 онд Монголын Улсын төлөөлөгчид олон улсын арга хэмжээнд хүрэлцэн очиж, мэдлэг, туршлагыг эрэлхийлж байсан бол өнөөдөр Монгол Улс тэр мэдлэг, туршлагыг бүс нутагтаа хуваалцах орон зайг бий болгох боломжийн өмнө иржээ.” хэмээн илтгэлдээ цохон тэмдэглэлээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.