АТГ 103 нягтлан бодогчидод авлигаас сэргийлэх сургалт хийлээ
Эх гарчигМэргэшсэн нягтлан бодогчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Авлигатай тэмцэх газар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай хамтран 103 нягтлан бодогчидод сургалт зохион байгууллаа.
- Сургалтын зорилго нь төсөв, хөрөнгө оруулалтын зарцуулалтад үүсэх авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх явдал юм.
- Оролцогчид авлигын хэлбэр, хуулийн хориглолт, мэдэгдэл гаргах журмыг бодит жишээ дээр тайлбарласан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 11-р сарын 9-нд
- Оролцогчдын тоо: 103 нягтлан бодогч
- Сургалтын тоо: Хоёр удаа зохион байгуулагдсан
- Хамтран зохион байгуулагч: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- Зохион байгуулагч: Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
11 сарын 09, 2026
76
Мэргэшсэн нягтлан бодогчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд шударга, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран 103 нягтлан бодогчийг хамруулсан танхимын сургалтыг хоёр удаа зохион байгууллаа.
Сургалтад мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтад хамрагдаж буй нягтлан бодогчид оролцсон бөгөөд төсөв, хөрөнгө оруулалтын хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаанд үүсэж болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгөв. Сургалтын хүрээнд авлигын хэлбэрүүд, ашиг сонирхлын зөрчил үүсэх нийтлэг нөхцөл, шалтгаан, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргахтай холбоотой зохицуулалтыг санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгарч болох бодит жишээ, кейст тулгуурлан тайлбарлаж, оролцогчдод авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Энэхүү сургалт нь нягтлан бодогчдын авлига, ашиг сонирхлын зөрчлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.