Дэлхийн банкны санхүүжүүлсэн эрчим хүч, бохир усны төслүүдэд 2026-2027 онд аудит хийнэ
Эх гарчигЕрөнхий аудитор С.Магнайсүрэн Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Үндэсний аудитын газар Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Аудитын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлж, цахимжуулах талаар хэлэлцэв.
- 2026-2027 онд эрчим хүч, бохир ус, мал аж ахуйн томоохон төслүүдэд аудит хийхээр төлөвлөж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-09: Уулзалт болсон огноо
- С.Магнайсүрэн: Монгол Улсын Ерөнхий аудитор
- Живанка Б.Викрамасингхэ: Дэлхийн банкны Санхүүгийн удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн
- 2026-2027 оны санхүүгийн жил: Аудит хийх төлөвлөгөөт хугацаа
- Аудит хийгдэх төслүүд: “Эрчим хүчний төсөл III”, “Эрчим хүчний төсөл IV”, “Бэлчээрийн мал аж ахуйн нийгэмлэгүүдийн цахим хоршоо”, “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах болон бохирын системийг шинэчлэх төсөл”
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-11-09 — Онцлох мэдээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өнөөдөр
/2026.11.09/ Дэлхийн банкны Санхүүгийн удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Живанка
Б.Викрамасингхэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аудитын үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухааныг
нэвтрүүлэх, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад
хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд аудит хийх асуудлаар санал
солилцов. Аудитын үйл
ажиллагааг цахимжуулснаар аудитын үе
шат, үйл явцыг цахимжуулах, хүний хүчин зүйлээс хамаарах байдлыг бууруулах,
мэдээллийн үнэн зөв, шуурхай байдлыг хангах, аудитын тайлан, дүгнэлтийн ил тод
байдлыг нэмэгдүүлэх, аудитын шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах
ач холбогдолтойг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн онцоллоо.Түүнчлэн уг систем нь төсвийн хөрөнгө оруулалтын
үр өгөөж, арвилан хэмнэлтийг хянах, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн
зорилт, үр дүнгийн хэрэгжилтийг мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломжийг бүрдүүлэх
юм. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй
төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн тайлан, хэрэгжилтэд хийх аудитын талаар санал
солилцлоо. Энэ хүрээнд Үндэсний аудитын газраас 2026-2027 оны санхүүгийн жилд
“Эрчим хүчний төсөл III”, “Эрчим хүчний төсөл IV”, “Бэлчээрийн мал аж ахуйн
нийгэмлэгүүдийн цахим хоршоо” төсөл, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг
бууруулах болон бохирын системийг шинэчлэх төслүүдийн хэрэгжилтэд хийсэн
аудитыг хянан баталгаажуулахаар төлөвлөж байгаа юм.
Холбоотой мэдээ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.