Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засварлалаа
Эх гарчигМэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөгжлийн бэрхшээлтэй 30 оюутан
- Юу өөрчлөгдөх
- Дотуур байрны өрөө, ариун цэврийн өрөө шинэчлэгдэж, тав тухтай орчин бүрдсэн
- Хэзээнээс
- 2026-11-04-өөс
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургуулийн дотуур байрыг бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа.
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2011 оноос хойш засвар хийгдээгүй байсан байрны өрөө, ариун цэврийн өрөөг шинэчилсэн.
- Ингэснээр орон нутгаас ирсэн 30 оюутан тав тухтай байрлах боломжтой боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 12 төрлийн мэргэжлээр сургалт явуулдаг
- 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суралцдаг
- Сургалтын хугацаа 2 жил
- Нийт 162 суралцагч байгаагаас 30 нь дотуур байранд байрлах
- Дотуур байр 2011 онд ашиглалтад орсон
- Азийн хөгжлийн банкны санхүүжилт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн
дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их
засвар хийж, ашиглалтад хүлээн авлаа.Мэргэжлийн боловсролын сургууль нь 12 төрлийн мэргэжлээр
15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүнд хоёр жилийн хугацаанд мэргэжлийн
боловсрол олгож, хөдөлмөрт бэлтгэдэг.
Энэ жилийн тухайд 162 суралцагч суралцаж байгаагаас орон нутаг болон
алслагдсан дүүргийн 30 оюутан дотуур байранд байрлах юм. Сургуулийн дотуур байр 2011 онд ашиглалтад орсноос хойш
засвар үйлчилгээ хийгдээгүй байсан юм. Их засварын хүрээнд бүх өрөөний дотоод
засал, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн шинэчлэн засварлаж, оюутнуудад тав
тухтай орчин бүрдлээ. Засварын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд
хийсэн юм. Засварын ажлыг хүлээн авах комиссыг Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр
ахлан мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Алтмаа, Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Захиргаа, үйлчилгээний хэлтсийн
дарга Л.Лхагважаргал нарын хүмүүс ажиллав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.