Гаалийн лабораторийн шинжээчдийг АХБ-ын төслөөр сургаж байна
Эх гарчиг“Лабораторийн шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгуулж байна
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Гаалийн лабораторийн шинжээчдэд хүнсний аюулгүй байдлын ахисан түвшний сургалт явуулж байна.
- Азийн хөгжлийн банк болон Засгийн газрын гэрээний дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
- Сургалт нь нийт гурван үе шаттай бөгөөд эхний шат нь 10 дугаар сарын 9-нд дуусна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-09-28-наас 2026-10-09-нийг хүртэл эхний үе шат явагдана
- Азийн хөгжлийн банк
- Монгол Улсын Засгийн газар
- Гаалийн төв лаборатори
- Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар
- Дорнод аймаг дахь гаалийн газар
- Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 8-нд нийтлэгдсэн
“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Гаалийн төв болон салбар лабораторийн шинжээчдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох “Лабораторийн шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт”-ыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сургалтын эхний үе шатыг 2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтад Гаалийн төв лаборатори болон Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын салбар лабораторийн шинжээч-Гаалийн улсын байцаагчид хамрагдаж байна.
Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох орчин үеийн арга, аргачлал, шинжилгээний тоног төхөөрөмжийн ашиглалт, шинжилгээний үр дүнгийн чанарын баталгаажуулалт болон лабораторийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.