Улаанбаатарт НҮБ-ын Хүний эрхийн бүсийн төв байгуулах боломжийг судална
Эх гарчигКомиссын дарга, гишүүд НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааг хэлэлцлээ.
- Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт, судалгааны НҮБ-ын бүсийн төв байгуулах боломжийг судалж байна.
- НҮБ-ын төлөөлөгчид 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Монголд ажиллаж, үнэлгээ хийнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 19: Хүний эрхийн үндэсний комиссын дарга НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авсан
- 2026 оны 10 дугаар сарын 15-16: Хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх чадавх бэхжүүлэх сургалт болсон
- 2026 оны 5 дугаар сарын 10: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк нар Санамж бичигт гарын үсэг зурсан
- 2026 оны 10 дугаар сарын 19-21: НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчид Монгол Улсад ажиллах
- Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт, судалгааны НҮБ-ын бүсийн төв байгуулах төлөвлөгөө
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүд 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болон Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт, судалгааны НҮБ-ын бүсийн төв байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан Рим Маззави, Олон улсын үйл ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн Хүний эрхийн ажилтан Навийд Ахмад, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар оролцов.
Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, С.Дондов болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Комиссын дарга Д.Сүнжид НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирж, Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарт оролцохын зэрэгцээ 2026 оны 10 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд Хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтыг Ази, Европын сан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийн 2026 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үр дүн, айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Тодруулбал, тус айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк нар 2026 оны тавдугаар сарын 10-ны өдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт, судалгааны НҮБ-ын бүсийн төв байгуулах боломжийг судлахаар тусгасан.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, төрийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон бусад холбогдох талуудтай уулзан, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжийг тодорхойлох үнэлгээ хийж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад байгуулах гэж буй НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төвийн үйл ажиллагааны хамрах хүрээ, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт болон тогтвортой үйл ажиллагааг хангах боломжуудын талаар санал солилцлоо. Түүнчлэн тус төвийг байгуулахад Хүний эрхийн Үндэсний Комиссын оролцоо, үндэсний болон бүс нутгийн түвшинд хүний эрхийн сургалт, судалгааг хөгжүүлэх, хүний эрхийн олон улсын механизмын зөвлөмжийн хэрэгжилтийг дэмжих, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг хэлэлцэв.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын хэрэгцээ тодорхойлох үнэлгээний баг Монгол Улсад ажилласан үр дүндээ үндэслэн цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүсийн төв байгуулах боломж, шаардлагатай нөөц, институцийн зохицуулалт болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, бүс нутгийн түвшинд хүний эрхийн боловсрол, судалгаа, чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.