Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа
Эх гарчиг“Хүний эрхийг хангаж, хамгаалах нь” сэдвийн хүрээнд хорооны засаг дарга нарт сургалт зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар
- Юу өөрчлөгдөх
- Төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хувийн мэдээллийг хамгаалах талаар мэдлэг эзэмшлээ
- Хэзээнээс
- 2026 оны 10-р сарын 28-нд
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- 2026 оны 10-р сарын 28-нд Хүний эрхийн үндэсний комисс нийслэлийн 9 дүүргийн 160 гаруй Засаг даргад хүний эрхийн сургалт зохион байгууллаа.
- Сургалтанд Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид оролцлоо.
- Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хувийн мэдээллийг хамгаалах талаар сургалт явагдлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 160 гаруй Засаг дарга
- 2026.10.28
- Хүний эрхийн үндэсний комисс
- Нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Хүний эрхийн Үндэсний Комиссоос НЗДТГ-тай хамтран өнөөдөр (2026.10.28) нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар хүргэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах үүрэг, хариуцлагыг таниулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн хороодын 160 гаруй Засаг дарга оролцов. Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Э.Баттогтох нар нээж, хороодын Засаг дарга нарын өдөр тутмын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарт хүний эрхийн зарчмыг баримтлахын ач холбогдлыг онцоллоо.
Сургалтын эхний хэсэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо болон үйл ажиллагаандаа анхаарах асуудлаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвээр хүний эрхийн үндсэн ойлголт, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй үйлчлэхийн ач холбогдлыг танилцуулав. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Э.Батжаргал “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал” сэдвээр хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалалт, нийтийн мэдээлэл хариуцагч болон нийтийн мэдээллийн ангилал, хүний хувийн мэдээллийг хамгаалах, төрийн байгууллагаас хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад анхаарах асуудал, гомдол шийдвэрлэх механизм, хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагуудын оролцооны талаар мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Э.Сансар, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Х.Батжаргал нар хороодын Засаг дарга нартай орон нутаг, хорооны түвшинд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал орчны хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрхийн асуудлаар оролцогчдын асуултад хариулж, цаашид Комисстой хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хороодын Засаг дарга нар нь иргэдэд төрийн үйлчилгээг шууд хүргэх, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй албан тушаалтнууд юм. Иймд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах зарчмыг баримтлах, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.