ХЭҮК 50 хүнд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах сургалт өгч байна
Эх гарчигХүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр сургагч багш бэлтгэж байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хүний эрхийн Үндэсний Комисс () НҮБ-ын дэмжлэгтэйгээр хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр 50 хүнд сургалт зохион байгуулж байна.
- Энэ сургалтын зорилго нь сургагч багш бэлтгэх, мөн эрсдэлд буй хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадавхыг дээшлүүлэх явдал юм.
- ХЭҮК нь Азийн анхны улс болж хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тусгай хууль баталсан таван жилийн туршлагаа олон улсад танилцуулсан гэж онцоллоо.
Нэр томьёо
ХЭҮК
Хүний эрхийн үндэсний комисс: хүний эрхийн зөрчлийн гомдол хүлээн авч, хянадаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сургалт 2 өдөр үргэлжилнэ
- 50 хүн сургалтад оролцож байна
- ХЭҮК нь Азийн анхны улс болж хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тусгай хууль баталсан
- Монгол Улс энэ хуулийн таван жилийн туршлагаа 51 орны 70 гаруй төлөөлөгчдөө танилцуулсан
- АСЕМ-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинар 2026 оны 10-р сарын 12-14-нд зохион байгуулагдсан
- Төслийн нэр: “Эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь”
- Хамтрагч байгууллага: НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, “АСХАН” ТББ
Пи-ар, үнэлэмж
Текстэд ХЭҮК-ын амжилтыг онцлон “Азийн анхны улс”, “сайн туршлага” гэх мэт сурталчилгааны шинжтэй үг хэллэг ашигласан ч, үндсэн мэдээлэл болох сургалтын зохион байгуулалт, оролцогчдын тоо, зорилт нь баримт дээр суурилсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) Хүний эрх хамгаалагчийн механизм НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад ХЭҮК-ын Тамгын газрын албан хаагчид, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод болон хүний эрх хамгаалагчдыг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 50 хүн оролцож байна.
Сургалтыг нээж, ХЭҮК-ын дарга, доктор, профессор Д.Сүнжид хэлсэн үгэндээ, энэ оны аравдугаар сарын 12–14-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ-ын хүний эрхийн асуудлаарх 24 дэх албан бус семинарын хүрээнд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тусгайлсан хууль баталсан Азийн анхны улс болох Монгол Улсын таван жилийн хугацаанд хуримтлуулсан сайн туршлага, сургамжийг 51 орны 70 гаруй төлөөлөгчид танилцуулсныг онцоллоо.
Мөн ХЭҮК-оос НҮБ-ын дэмжлэгтэйгээр “АСХАН” ТББ-тай хамтран “Эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад, сургалтад оролцож буй болон төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа бүх талд талархал илэрхийллээ.
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хирден хүний эрхийг хамгаалж, хамгаалагчдын эрх, аюулгүй байдлыг хангах нь нэн чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Сургалт нь хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдал, хамгааллын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдал болон хамгааллын арга хэмжээний талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургагч багш бэлтгэх замаар энэ чиглэлийн мэдлэг, туршлага, сургалтын арга зүйг цаашид түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм.
Сургалтыг ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Б.Энхболд, “Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, хүний эрхийн судлаач, зөвлөх Б.Хишигсайхан, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл болон ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар удирдан явуулж байна.
Сургалтын хүрээнд хүний эрх хамгаалагчийн талаарх суурь ойлголт, олон улсын эрх зүйн үндэс, стандарт, механизм, Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, үндэсний хамгааллын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдал, хамгааллын арга хэмжээ, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах төрийн үүрэг зэрэг сэдвийг судална. Мөн оролцоонд тулгуурласан сургалтын арга зүйг эзэмших юм. Түүнчлэн сургагч багш болон суралцагчийн гарын авлагын агуулга, бүлгүүдийн уялдаа холбоог хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн, гарын авлагыг сайжруулж, хэвлэлтэд бэлтгэж байгаагаараа онцлогтой.
Төслийн хүрээнд хүний эрх зөрчигдсөн асуудлаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн механизмд хандсан иргэдэд шуурхай хамгаалалт үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө, туслалцаа хүргэх чиглэлээр “АСХАН” ТББ-тай хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь эрсдэлд буй хүний эрх хамгаалагчдад шаардлагатай дэмжлэгийг шуурхай хүргэх, хамгааллын үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэж буй чухал ач холбогдолтой.
Сургалтын үр дүнд оролцогчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн сургагч багш болж, эзэмшсэн мэдлэг, туршлага, арга зүйгээ бусдад түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хүний эрх хамгаалагчдын эрсдэлийг үнэлэх, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хамгаалал, дэмжлэгийг хүргэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.