Хөгжлийн ялгаатай төгсөгчдийн 60-70% гэртээ байгаа, 2-3 жилд дэмжлэгийн загвар эхлэнэ
Эх гарчигХөгжлийн ялгаатай иргэдийг хөгжлийн гадна үлдээхгүй байх нь төрийн байгууллагын хамтын хариуцлага
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөгжлийн ялгаатай суралцагчид, тэдний гэр бүл
- Юу өөрчлөгдөх
- Сургууль төгссөний дараа ажил эрхлэх, бие даан амьдрах дэмжлэг үйлчилгээ нэмэгдэх болно
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Азийн хүний хөгжлийн төвийн төлөөлөгчид Монгол Улсад хөгжлийн ялгаатай иргэдийн сургууль төгсгөлдөөс хойш дэмжлэгийн тогтолцоог бий болгох уулзалт зохион байгууллаа.
- Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийн 60-70% сургуулиа төгссөний дараа гэртээ байгаа, хөдөлмөр эрхлэлтэд шилжих дэмжлэг хязгаарлагдмал байна.
- 2-3 жил туршин загвар ажиллагаа явуулж, 4-5 дахь жилүүдэд үндэсний хэмжээнд тогтолцоог эхлүүлэх төлөвлөгөөтэй.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 9-р сарын 25-нд болсон
- Азийн хүний хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Чиба Хисао тэргүүлсэн
- Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам оролцсон
- Хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийн 60-70% сургуулиа төгссөний дараа гэртээ байгаа
- Төсөл 2-3 жил туршин загвар, 4-5 жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 25-нд нийтлэгдсэн
Хөгжлийн ялгаатай суралцагчдыг нийгмийн амьдралд бэлтгэх, боловсролоос хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын тогтолцоонд шилжих үйл явцыг дэмжих цогц тогтолцоог Монгол Улсад бий болгох чиглэлээр Азийн хүний хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Чиба Хисао тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
✅Уулзалтад Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож, хөгжлийн ялгаатай иргэдийн боловсрол эзэмшихээс эхлээд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэх хүртэлх шилжилтийн үеийн дэмжлэгийг хэрхэн тасралтгүй, уялдаатайгаар хүргэх асуудлаар санал солилцов.
✅Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь сургуулиа төгссөний дараах дэмжлэг, үйлчилгээ хангалтгүй байгаа явдал юм. Хүнд болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийн 60-70 хувь нь сургуулиа төгссөний дараа гэртээ байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтэд шилжих тогтолцооны дэмжлэг хязгаарлагдмал хэвээр байна.
✅Мөн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, дохионы хэлний орчуулгын үйлчилгээ, ажлын байран дахь дадлага сургалт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, амьдралын нөхцөл байдлыг дагаж судлах мониторинг, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа талаар талууд санал нэгтэй байлаа.
✅Төслийн хүрээнд эхний 2-3 жилийн хугацаанд загвар үйл ажиллагааг туршин хэрэгжүүлж, улмаар 4-5 дахь жилүүдэд үндэсний тогтолцоог улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ бусад улсын туршлагыг шууд хуулбарлах бус Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллах юм.
✅Хөгжлийн ялгаатай иргэд нийгмийн хөгжлийн гадна үлдэх ёсгүй. Тиймээс суралцах хугацаанд төдийгүй төгссөний дараа ч боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудын уялдаа холбоонд суурилсан тасралтгүй дэмжлэгийг бүрдүүлэхэд энэхүү хамтын ажиллагааны зорилго оршиж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.