Хүний эрхийн үндэсний комисс олон улсын сургалт зохион байгууллаа
Эх гарчиг"Хэлэлцүүлгээс бодит үр нөлөөнд: Хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” олон улсын сургалт зохион байгуулагдлаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Хүний эрхийн үндэсний комисс болон НҮБ-ын байгууллагууд хамтран олон улсын сургалт зохион байгууллаа.
- Сургалтаар хүний эрхийн зөвлөмжийг бодлого, үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй тусгах талаар 18 улсын төлөөлөл туршлага солилцлоо.
- Хэлэлцүүлгийн хүрээнд цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн эрсдэл, хамгааллын асуудлыг онцлон авч үзлээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сургалт 2026 оны 10-р сарын 15-16-ны өдрүүдэд болсон
- Сургалтыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Ази, Европын сан хамтран зохион байгуулсан
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжлэг үзүүлсэн
- 18 улсын 28 төлөөлөл оролцсон
- Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь албан ёсны сургалтын үйл ажиллагааны тайлан хэлбэртэй байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 17-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Ази, Европын сан хамтран “Яриа хэлэлцүүлгээс бодит үр нөлөөнд: Хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт чадавх бэхжүүлэх олон улсын сургалтыг аравдугаар сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтад Монгол Улсын хүний Эрхийн Үндэсний Комисс дэмжлэг үзүүлэв.
Энэхүү чадавх бэхжүүлэх олон улсын хөтөлбөрт Монгол, Австрали, Франц, Швед, Япон, Малайз зэрэг 18 улсын төрийн байгууллага, төрийн албан хаагчид иргэний нийгмийн зүтгэлтэн нийт 28 төлөөлөл оролцож, Хүний эрхийн дээд комиссарын газрын зургаан мэргэжилтэн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөлтэй хамтран сургалтыг хөтлөн явууллаа.
Комиссын гишүүн Г.Нарантуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүний эрхийн үндэсний байгууллагаас НҮБ-ын Хүний эрхийн механизмтай хамтран ажилласан туршлага, сургамж, хамтын ажиллагааны давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлын талаар эргэцүүлэл, дүгнэлтийг хуваалцлаа.
Тэрээр АСЕМ-ын Хүний эрхийн 24 дүгээр семинарын хүрээнд гурван өдрийн турш өрнүүлсэн үр өгөөжтэй хэлэлцүүлгийн дараа олон улсын хүний эрхийн тогтолцоог илүү гүнзгий судалж, өдөр тутмын ажилдаа үр дүнтэйгээр ашиглах боломжийн талаар хамтдаа эргэцүүлэн бодох боломж бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Сургалтын эхний өдөр НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо, хүний эрхийн гэрээний хороод, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), Тусгай журмын хүрээнд гаргадаг зөвлөмжийн талаар хэлэлцэж, зөвлөмжид дүн шинжилгээ хийх, ач холбогдлоор нь эрэмбэлэх, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх асуудлыг авч үзсэн.
Хоёр дахь өдөр зөвлөмжийг бодит үйл ажиллагаанд шилжүүлэх, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийг хянах, хэмжих, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын хүний эрхийн механизмд нотолгоонд суурилан тайлагнах чиглэлээр дасгал ажиллаж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ хүрээнд Комиссын гишүүн Г.Нарантуяа, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хүний эрхийн мэргэжилтэн Азин Таждини нар хамтран “Хүний эрх ба цахим технологи" сэдвийн хүрээнд цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба цахим технологи” ОНХШ-ыг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлэн явуулж, үр дүнг асуудал тус бүрээр холбогдох салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн. Тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хүний эрхийн мэргэжилтэн Азин Таждини болон НҮБ-ын хувийн нууцын эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчтэй хамтран ажилласан бөгөөд өргөн цар хүрээтэй хяналт шалгалтыг хийхэд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүдийн дэмжлэг, оролцоо чухал байсныг онцоллоо. Энэ нь олон улсын хүний эрхийн механизм үндэсний байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа, бодит дэмжлэг болохыг харуулсан жишээ юм хэмээн онцлов.
Энэхүү сургалт нь олон улсын хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтыг үндэсний түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, хүний эрхийн зөвлөмжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүний эрхийн хамгааллыг иргэдийн амьдралд бодитой, хэмжигдэхүйц үр дүнд хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Сургалт хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр оролцогчдод сертификат гардуулан өглөө.
Нээлтийн үгийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.